the feel | |
Одод ойчтол.......
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн Салаад одсон амрагууд буцаж иртэл Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.......... ... Тэр л агшинд ..........
Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ.
Тэргэлхэн тэнгэртээ чимээгүй жуумалзан мишээж Тэлүүр алдсан сэтгэл минь чиний биеээр тэнэж Тэвэр багадсан хүсэл чинь миний бодлоор агшиж Тэлмэн жороо хүлэг шиг бидэн - огторгуй дайвалзуулах хором Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ. Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ Эгэлхэн цонхноо цэцэгт хөшиг чичирч Эмнэг хангал бие минь эмзэг цээжийг чинь дарж Энхэр булбарай гар чинь хүдэр хүзүүгээр минь ороож Эээээээж эээ хэмээх эгэлгүй дуу - од асгарах агшин Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ. ... Улаан тэнгэрийн дор........
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Уурласан хүүхэн шиг хахирган хаврын үдэш Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л Уйтай бодлоор өөрийгөө залхааж, тамхиа сороод л Урт холын санаашралаар урамгүйхэн гэрээдээ дөхнө. Дуунд гардаг дулаан хавар, хайр яач ваа Дусал бороо, цэцэгсийн үнэр хаач ваа Уусан согтуус шиг шуургатай шөнийн гудмаар Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л Усан нүдээр уураа дарж, захаан босгоод л Улс амьтаны жимээр уцаартайхан гэрээдээ дөхнө Уярал дууддаг усгал харц, уяхан хавар хаач ваа Усны шувууд, ганган охид яач ваа Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л ... Хүйтэн байна.
Хүйтэн байна. Хүсэл бодол минь унтаж байна.
Хүнийрхэж та нар намайг адлаж байна Хүрэн улаан зүрх минь жиндэж байна Хүйлэн орчлонд би даарч байна. Жихүүн байна. Жил өдрүүд хүйтэрч байна. Жингийн цуваанаас та нар намайг гээж байна Жирийн бүхнээс чинь би залхаж байна Живсэн усандаа би хөлдөж байна. Даарч байна. Дассан бүхэн минь үгүйлэгдэж байна. Давс шиг гашуун үгээр та нар намайг түлж байна Далдын давалгаанд итгэл, бодол минь төөрч байна Даруулгагүй уусан дарсандаа би чичирч байна. Хүйтэн байна. Хүний орчлон мөс шиг байна. Хүлээсэн бүхэн минь надаас зугтаж байна Хүжийн гал төдий итгэлийг минь хөлдөөж байна Хү... Солгой ая шиг, согтуу хүн шиг сонин өдөр байлаа..........Эл өдөр.
Өнөөдөр хүн бүхэн аль эрт өглөөнөөс л надтай хар яр гээд л хахир зангаар харьцаж өдрийг сонин эхлэлээ. Түүн дээрээс нь цаг агаарын тавгүй байдал, ажлын ачаалал зэрэг нэмэгдээд хүн гэсэн тодотголтой хүчин мөхөсхөн надад бөөн стресс бэлэглэж орхихийг нь яаана гээч. Энэ бүхэн өдөр, үдээс хойш арилах болов уу гэтэл алгаа. Яг байдаг бахь хэвээрээ. Уулзсан, утсаар ярьсан болоод sms бичсэн, тааралдсан хүн бүхэн л таагүй, таалагдахгүй байдлаар надад хандах нь би хүн биш мэт сэтгэгдэлийг улам батжуулна. Намайг арай өөрөөр угтах ижий бурхан руу гаа өнөө орой гэлдэрч амлаж өссөн цагаан сүүгээ бус ч бүлэ...
Сайхан амарцгаагаарай..........
Унтлаа.............Уймарсан сэтгэлээ зөнд нь орхиж, ужиг нойрыг залж авчраад би одоо унтлаа. Ирээд дууссан унтарсан, бас бөхөөгүй, ирж яваа, ирсэн байгаа дурлалууд минь зөвхөн миний шүлгэнд шингэх амрагууд минь бүгдийн зүүдэнд хүрч очиход ганцхан өнөө шөнө багадмаар, би өөрөө багтаамаар. За бүгдээрэй сайхан амарцгаагаарай. Шөнийн гэгэлгэн, гэгээхэн зүүднүүд тань жаргалтай байж, тайван мэдрэмж дүүрэн амрааг. Та бүхнийг...................
...
Цэг, тэг хоёр
Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү Тэгийн чанараас цэг үүсэх үү Тэг, цэг хоёр Тэгээс эхлэдэг хорвоо Цэгээр дуусдаг гэж үү Шөнийн зочин
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг Сартай гудмаар захаан босгон алхлана Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд Саахалтын "маа", биеý чаãíàõàí л угтана Үдэш.......Шөнө.......Үүр
Үлгэр жаргалтайхан өндөрлөж, хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдлээд л
Үнгэгдсэн даавууны булан сарны бүдэгхэн туяанд цайрч зүүрмэглээд л Үл оршихуйн мянган бодол үлбэгэрхэн бидэрч тэнэсээр л Үдэш, шөнийг ялгаж үл чадан үхээрийн салхин исгэрэх дууг даган дуулсаар л Үсээр нь, зүсээр нь хүүхнүүдийг ээлжлэн сольсоор л Хүн төрхтөний амрах цаг хугацаа Хүслээрээ байх миний алдрах тэрхэн агшин....... ...
Хавцалын ирмэг дээр ганцаар зогсно
Хаа ч байгаагаа үл ухаарна, үл тооно Харин тэртээгээс, хавцалын цаад ирмэгээс Хайрлаж, дурлаж явсан тэр минь даллана Үнэндээ би цаана нь яаж ч гарч чадахгүй Үсрээд үзэх сэтгэл бас л байсаар Хэрвээ цаана нь гарчихвал гэсэн тэмүүлэл Хэзээ ч бүтэхгүй, гэнэн тэнэглэл.......................Урьд шөнийн уртхан зүүд минь.......... ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |