the feel

Арьсанд боолттой араг яснууд...............

Бичсэн: Чойрын Хүү
14:03, 2010-05-18 .. Бичигдсэн: Бодол .. Холбоос
Хүн гэгч мөн чанартаа адил л амьтас сан. Гэвч ижилгүй л юм шиг байх юм. Өөрөөсөө бусдыг өт хорхой мэт үзэхийг нь яана. Өөрсдийгөө хорвоогын амьтад дундах хамгийн дээд хэлбэр гэж үздэг энэ хүн гэсэн нэршилтэй босоо хэлбэртэй хоёр хөлтөнгүүд юуг ч яаж ч болно гэсэн бодолтой юм шиг ээ. Бодол гэснээс бусад адгуус, амьтас хүн төрхтөнүүдийн талаар боддог болов уу. За тэр ч яахав. Би хүн төрхтөнд харъяалагдах байтал яагаад ижил заяатангуудаа муулан сууна бэ. Муулахгүй гээд ч яах билээ дээ. Энэ цаг үед хүмүүн төрлөхтөнгүүд чинь нэгнээ буюу адгуусаныхаар сүрэг дотрохоо огтоос мартан зөвхөн би хорвоо дэ...


Lakers 128 - Phoenix 107 Сайхан хожил авлаа.

Бичсэн: Чойрын Хүү
13:14, 2010-05-18 .. Бичигдсэн: Sport .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ойрдоо ажил их, зав бага болохоор блогмн рүү орж амжсангүй. Өнөө өглөөний тоглолт тун сайхан болж өндөрлөсөнд сэтгэл тун хангалуун байна өө. Кобе агаа хийх ёстой зүйлээ тун сайн гүйцэтгэлээ. Испаний цагаан баавгай ч мөн сайн тоглохын зэрэгцээ Ламар Одом сэлгээнээс гайхалтай тоглолт үзүүлсэнээр Lakers тун хэрэгтэй хожлоо авч цувралын харьцааг 1-0 болголоо.  Los Angels хотын Staples Center-т болсон уг тоглолтын үр дүн, тамирчдын статистикыг www.nba.com site дээрээс авав. Өнөөдөр талбайн эзэд бүх талаараа давамгайлж байлаа. Одом ах 19 оноо 19 самбар 3 ашигтай дамжуулалт хийснээр илт илүүрхэв. Мөн...


Маргааш миний гунигийн бас баярын өдөр...

Бичсэн: Зоригт ван
21:45, 2010-05-13 .. Бичигдсэн: Сонин хачин .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
Эй хөөрхий саяхан л нэг муу учираа мэдэхгүй юм оюутан болж байсан чинь одоо ингээл төгсөх гээд догдлоол байж байдаг...Цаг хугацаа гэж мөн ч амархан золиг юмдаа хө...За тэгээд ангийнхандаа амжил хүсье...Сүүлд нь хэлэхэд инженер хүний тооцоогүйгээр энэ улс орон минь яаж хөгжих билээ...ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙГ ИНЖЕНЕРҮҮД БИД ТОДОРХОЙЛНО ШҮҮ МАНАЙХААН...
...


Theif

Бичсэн: Обдоо
16:02, 2010-05-12 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Хулгайчийн тухай чангаар ярьж, жигшин бичиж зургийг нь самбарт наадаг байсан цаг саяхан. Одоо ч дэргэдээ байгаа хүнээ ч хэлэхээ байж дээ. Сайтуудаар хэсэж явтал хөөрхий цуврал алуурдчын тухай нийтлэлүүдийг маань тусдаа блог хүртэл нээгээд магтуулаад, өөрсдөө орчуулсан мэтээр их л ид хав болгон бичсэн байх юм. За даа нэг их сүйдтэй юм биш ч гэсэн бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах нь жирийн нэг гамбир идэхтэй адил зүйл болж.   Тэглээ гээд би ч бухидаж, уурлаад байх нь хаашаа юм. Блог дээр өөрийн хөлс хөдөлмөрөө гаргасан зүйлээ зүгээр нэг хулгайд алдчихамгүй байгаа учраас цаашид зүгээр тэмдэглэлүү...


Одод ойчтол.......

Бичсэн: Чойрын Хүү
13:46, 2010-05-11 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан

Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн

Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.............


Бид давалгаа...............

Бичсэн: Чойрын Хүү
13:42, 2010-05-11 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............

Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.

Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........


Шөнийн зочин

Бичсэн: Чойрын Хүү
13:16, 2010-05-11 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна

Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеэ чагнахан л угтана


Сайхан үр дүн Chelsea /8/ - Wigan athletic /0/

Бичсэн: Чойрын Хүү
08:28, 2010-05-10 .. Бичигдсэн: Sport .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэдэн долоо хоног амралтгүй явж бараг мэдрэлийн ядаргаанд орохоо шахан байтал өчигдөр оройны 21:30 - 01:30 цагын хооронд орчлон дээр хамаг проблеммаа мартаж, цээж тэнүүн сэтгэл дүүрэн амьсгал авч хүн бүхэн мэдэрдэггүй мэдрэмжийг аван сайхан унтаж амарлаа. Дидьер Дрогба чи Африкийн хар азарга минь, төгс довтлогч мөн юм аа. Хэн ч чамайг хөгшин гэж хэлэхээргүй байлаа. Лампард, Малуода, Баллак, Калу, ер нь бүгд байрлал байрлал дээрээ төгс байлаа. Chelsea цомын эзэн болох эрхтэй. Та бүгд үүний төлөө хэрхэн хичээж зүтгэж байлаа. Шилдэг мэргэн буучаар Зааны ясан эрэг улсын болон Лондоны "Угсаатнууд"-...


Хүн чинь...

Бичсэн: Чойрын Хүү
19:20, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хаврын анхны бороо шиг аав, ээжийгээ удаан хүлээлгэсээр
Хад хагарч, ус цалгиулан Хавт Хасарын удам залгаж
Холын түүхийн алтан цалмыг гартаа барин газарт унасаар
Хорин дөрвөн хавар, намрыг угтаж үдэж яваа нь би мөн үү ?

Хорин дөрөв гэдэг хоёр гарын хуруунаас давах нь
Хоног өдрийн урсгалд хорин дөрвөн цаг мэт
Хосоор элээх жамтай, холбоо мөртэй орчлонд
Хол ойрын хэмжүүр хонин бор толгод мэт 

Саяхан л ардын дуунд гардаг арван наймт
Саахалтын охин, сар, тэгээд л гурвуулханаа юм шиг явж
Салаа гэзэг нь, үнэр нь хэзээд дэргэд байх юм шиг санаж
Сахилгүй, томоогүй үе минь сайхан дуртгал л болж. Одоо

Ямххан бодолто...


Бичсэн: Чойрын Хүү
19:03, 2010-05-09 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Наран ургах зүгтээ Бурхадын суудалтай нөмөр
Налгархан намрын сардаа найргийн цэнхэрхэн уянга
Наашлан ирэх цаг хугацааны нүгэл буяныг тэгшлэгч
Насаа өргөсөн түмэндээ нандин эрдэнэ, чандмана эрдэнэ
Үлгэрийн уул, өлзийт хайрхан, миний Сүмбэр ээ

Тал энэхэн нутагтаа тахилт мөнгөн хүлэг шиг
Тавиу уудам хөндийдөө тамгат төрийн эрдэнэ шиг
Түүчээ цаг хугацааг туулж, дуулж уламжилсан 
Түмний минь сүсэгтэй Чойрын Богд оо 
...


{ Сүүлийн хуудас } { 59-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо