the feel

нохойн баас

17:43, 2014-12-15 .. Холбоос
 Яамаар ч юм хийхээр асуудалтай, хийхгүй байхаар бас асуудалтай.., хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг. өөрсдийгөө нээх дээгүүр бодсон аймшгийн авгай, өвгөдийн нүдний булангийн хялайсан харц, адгуу өө хайсан зангийнх нь олз болж новшийн дөнгөөр дөнглөгдсөн ажлыг би үзэн яджийна. зүгээр нохойн баас л гэсэн үг. толгойдох үсээ самнаж чадку, өглөө босоод битий хэл хэчнээн жил амаа угаагаагүй яваа нь мэдэгдэхгүй, хэл яриа нь ойлгогдохгүй, худлаа шинжлэх ухаан, мөнгө санхүү, муучлах, онгирч сагсуурхаас өөр юм мэдкү нохойн бааснууд.., нэг үнэн юм байна новшийн нохойн баас шиг ажлаас чинь гарлаа гэхэ...


Хүсэл, хясал

18:19, 2013-02-26 .. Холбоос
 Ойрд блогдоо бичлэг ч хийсэнгүйээ. Өдрийн тэмдэглэл, сэтгэл мэдрэлийн эмнэлэг болгочихгүйн тулд янз бүрийн юм бичихгүй байхыг хичээх л юм. Би өөрөө их мэдрэг хүн юмуудаа сүүлийн үед хүний ярьсан зүйлсийг шууд л хүлээж аваад байдаг болж. Нийгэм үнэхээр тийм аюултайюу. хүмүүс орой үдшээр битий гар аюулгүй, танихгүй залууд утсаа өгөх хэрэггүй бүр ч аюултай, такси бол суухдаа 0-лсонуу гэж асуухгүй л бол заавал луувирдуулна гэх мэт зүйлүүд бухимдал айдас төрүүлэх боллоо. Ганцаардал, өдөр шөнөгүй ажиллаж ядарсан бие сэтгэл дээр энэ их айдас хүйдэс юунаас болж гараад байнаа. Би эсвэл ажил гэр гэж гү...


нийтлэл оруулав

10:23, 2012-10-08 .. Холбоос
Толгой эргээд хэрэг алгаа. Хүн яагаад бусдад зөвлөгөө өгдөг шигээ өөрийнхөө амьдралыг тийм амархан шийдээд байж чаддаггүйн болоо. Би уг нь их ухаантай гэж найзууддаа үнэлэгддэг, өөрийгөө чамгүй амьдрал үзсэн гэж боддог гэтэл ганц муу шийдвэр гаргаж чадку бүхэл бүтэн 3 сар боллоо. цаад хүн маань шийдээ гаргацан байхад би эргэж буцаж өөрийгөө хуурч байгаадаа өөрийгөө л зүхэх юм. бүх л хүмүүст ийм юм дохиолддын болуу. би нээрээ тэр хүний хэлснээр тэнэг хүүхэн юм болуу. ухаантай хүүхэн гэж ямар байх ёстойн болоо. юу ч дугарахгүй, юу ч хүсэхгүй, нөхрөө үхтэл бөөцийлөөд, хүүхдээ хараад, холоо хийгээ...


нийтлэл оруулав

10:22, 2012-10-08 .. Холбоос



Тайтгарал

09:31, 2012-09-11 .. Холбоос
 Хүн бүхий л амьдралынхаа турш ганц л зүйлийг хайдаг. Аз жаргал тэр нь өөрөө амар амгалан тайтгарал. угтаа үхлээс огт ялгаагүй. Амьдралыг хэт өргөн хүрээтэй харах нь хүнийг ямарч сэтгэл зүрхгүй болгодын байна. хайртай хүн маань хүү бид 2 ыг хаяаад найз нөхөд архи дарс ажлаа илүүд үзэх болсоор уджийна. Сэтгэл хямарч арай ч гүй байлгүй дээ бид 2 хайртай гэр бүл нь шүү дээ гэж өөрийгөө хуурна. Эцсийн эцэст миний галт тэрэг авдэрсэн. Би буугаад өөрийн юм хумаа үүрээд, хүүгээ тэврээд гал тэрэгний зам дагаад алхаж явна. Тэр зам дээр мэдээж өөр галт тэрэг явахгүй. яагаад гэвэл тэр зам нэг л галт тэрг...


жендер ба хүч чадал

19:32, 2011-12-08 .. Холбоос
 Саяхан тохиодсон нэг явдлаас болж жендер гэж зүйл ер байх боломжгүй юм байна гэдгийг би ухаарлаа. Жендер гэдэг бол зүгээр л улс төрчдийн сонгуульдаа ашигладаг сайхан үг. тэд эмэгтэй сонгогчдыг татахын тулд хэрэглэдэг байх магадгүй. Саяхан миний найз бүсгүй над руу залгаад түр гараад ирээд хамт ганц пиво ууя, сэтгэл тавгүй ярих зүйл байна гэлээ. Би ч ойрд гэрээс гараагүй бас найз бүсгүйдээ санаа зовоод шууд л гарч уулзлаа. Тэр уйлаад нөхрөөсөө салмаар байна хартай, доромжилж харьцдаг этэр гэхээр нь охиноо бод сална гэж юу ярина вэ гэж сэтгэлийг нь тайтгаруулахыг хичээлээ. 2 цаг суугаад харих г...


аймаар өдөр

21:15, 2011-09-17 .. Холбоос
 таагүй явдал тохиолдвол яагаад ч юм бэ би хэн нэгэнд ярихгүй бол эсвэл өдрийн тэмдэглэлдээ бичихгүй бол сэтгэл тайвширдаггүй зантай хүн юмуу даа. энэ заримдаа дажгүй байдаг ч заримдаа хүнд ярих ёсгүй эсвэл дэвтэртээ бичиж болохгүй зүйл гэж байдаг байх. сэтгэл аймаар тавгүй бүр бүх зүйлээ хаяад хаашаа ч хамаагүй явмаргүй санадах юм. хүсэж хүлээж байсан тэр зүйл нь сэтгэлд нийцэх нь битгий хэл амьдралыг минь аймшиг болгон хувиргаж, хүнд хэлэхэд ч ичмээр байдалд намайг оруулсан мэт. гунигтай гэхэд гунигтай биш харамсалтай гэхэд дэндүү харамсалтай миний залуу нас. юмыг ингэж хардаг миний буруу юу...


муу найз

17:24, 2011-07-15 .. Холбоос
 Бичлэг бичихгүй нилээд уджээ. удаж удаж ийм сэдвээр бичиж байгаа нь харамсалтай. гэхдээ сэтгэл өвтгөж, гомдол төрүүлсэн асуудлын талаар бичихгүй л бол санаанаас гарахгүй зовоох янзтай. нийгмийн байдал ороо бусгай болсон болоод ч тэрүү хүний хүн чанар хүний мөс гэдэг зүйл хөлний чигчий хурууны хумснаас жижиг болоо юу даа гэж бодлоо. би 2 эрэгтэй найзтай байлаа. хар багаасаа гэхэд хаашаа юм ямар ч байсан 6 жил найзалж, зовлонгоо хуваалцаж, хамтдаа ууж идэж, хэн хэн гэдгээ бага ч гэсэн мэдэх хугацаа өнгөрүүлсэн найзууд. Гэвч жилийн өмнөөс гэр бүлтэй болох нь болж тал тал тийш болцгоож нээх их уу...


ээж аав боллоо

16:45, 2011-05-17 .. Холбоос
хүү маань гараад сар гаран болж байна. одоо л нэг амьсгал авч, тайвширч, арай эв дүйтэй болж байна. тэр маань анх жижигхээн туранхай, өрөвдмөөр амьтан байсан. анх түүнийг харахад сэтгэл хөдөлж, нүднээс нулимас асгарч билээ. эмч хүүг маань авчирч амлуулахад тэр яг л бүхнийг ойлгож, намайг таниж байгаа юм шиг над руу томоос том харж байсан нь одоо ч санаанд тодхон байна. бид 2 хийсвэр хийлгэсэн болохоор эмнэлэгт 3 хоноод гарсан. хөхөнд  сүү ороогүй болохоор уйлаад л байсан, уйлаад л байсан. эмнэлэгээс гарсан өдөр миний төрсөн өдөр байсан болохоор хань минь бялуу авч, сайхан хоол хийж өгөөд баяры...


Сонин мэдрэмж

13:40, 2011-03-07 .. Холбоос
Хүмүүсийн амьдрал хоорондоо харилцан адилгүй хөвөрсөөр урссаар, бас нэгэн долоо хоног, бас нэгэн сар, бас нэгэн жилийг өнгөрөөн гялалзсаар л... миний хувьд жирэмсэн болсон 9 сарын хугацаанд бас л нэг өөр мэдрэмж, өөр амьдралын амтыг мэдэрсээр ирлээ. бусад хүмүүст бас л ингэж санагддаг байх даа. гэхдээ энэ энгийн амьралын хэмнэлээс их өөр юм. би хааяа өглөө босоод гэнэт том гэдэстэй болчихсон юм шиг мэдэрдэг. магадгүй зүүдэндээ жирэмсэн биш байдгаас болдог байх л даа. өөрийнхөө гэдсийг хэрхэн том болж байгааг харах, мэдрэх маш сонин гайхамшигтай мэдрэмж лдээ. за тэгээд бүр дотор нь хүүхэд хөдлө...


{ Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо