the feel | |
бодол
15:34, 2010-07-28
.. 2 сэтгэгдлүүд
.. Холбоос
Ойрдоо их ажилтай. Юун блог бичих битий хэл найзуудтайгаа мессенжердэх завгүй сар байлаа. Заримдаа амьсгаа авахад ч бэрх халуун өдрүүд үргэлжилж, амьдралд олон зүйл тохиолдон өнгөрлөө. Хүмүүс дор бүрнээ сандран гүйлдэж, замын бөглөрөлд бухимдан, өглөө ажилдаа яарцгааж, зам засвар үргэлжилж, улс төр үймэж, ард түмэн бухимдаж, байрны үнэ бага зэрэг буурч, ёврогийн ханш унаж, 2 солонгосын харилцаа тааруухан хэвээрээ, айраг сайхан исч, нэг хэсэг нь төрж, зарим нэг нь нөгөө ертөнцөд одсоор хорвоогийн бор хоног шар нар ээлжилсээр.... Саяхан өөд болсон өвөөгөө санаж сууна. залуудаа шатахуун түхээх цистерний жолооч байсан өвөө минь. том биетэй шар хүн байсан сан. машин их сайн барьдаг, монголынхоо нутаг ус, уул хад, гол горхи, гарц гармыг анддаггүй айхтар хүн байж билээ. Ганган ногоон УАЗ469 дөө заримдаа хүүхдүүдээсээ илүү хайртай юу гэмээр арчиж цэвэрлэн, гараашдаа хийгээд том хар цоожоороо ДАН хийтэл цоожилдогсон. Өвөөгийн минь нуруун дээр 6 ширхэг хатигны гүн сорви байдаг байсын. Би жоохон байхдаа найзууддаа сайрхан: манай өвөө дайнд оролцож байсан хүн шүү. та нар хараарай нуруун дээр нь бүр 6 буудуулсан сорви байгаа" гэж яридаг байж билээ. Хөөрхий өвөө минь бие нь тааруу удсан л даа, өөд болохоосоо 2 хоногийн өмнө гадаа сандал тавиад нарлаад сууж байхад нь бид өвөөгийн бие овоо сайжирч байна даа гэж хоорондоо ярилцаж байсан сан. Сайхан ануухан, нүдэнд дулаахан өвөө минь бурханы оронд залрах болтугай. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 12-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |