the feel

тамхинаас гарах гэж хичээж байна шүү

сүүлийн үед миний амьдрал илүү утга учиртай, хөгжилтэй болсон. өөрөө ч амьдралаа сайхан байлгахыг хичээж, олон зүйлийг өөрийн гараар бүтээн, хэн нэгнийг царайчлан  харахгүй байхын төлөө үргэлж хичээнэ. энэндээ заримдаа өөрөө ч ядрана. бусдаас ядаж л урмын үг сонсохыг хичээнэ. би сүүлийн үед хэн нэгнийг надад боломж олгохыг хүлээхээ больсон тэр боломжыг өөрөө бүтээх хэрэгтэй гэдгийг ч мэднэ. хэн нэгэн намайг гуйгаад гүйх нь чухал биш чухам би өөртөө тохирсон хэн нэгнийг өөрөө л сонгох хэрэгтэй гэдгийг бас ойлгож эхэлсэн. бусдын өмнө өөрөөрөө байж хоромхон хугацаанд  /чухамдаа ертөнцийн цагаар 3 хан секунд/ амьдрахдаа хэн нэгнийг гомдоохгүй, ямар нэг зүйлээр айхгүй, сэтгэл амар, ичих зовох зүйлгүйгээр нөгөө ертөнц явахыг би хүснэ. угаасаа ертөнцийн жамаар хүн буцахдаа төрсөн биеэ ч авч явж чадахгүй гэдгийн ухаарч одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдархыг илүүд үздэг. за өнөөдрийн миний амьдралыг үзэх үзэл нэг иймэрхүү.
би саяхан тамхинаас гарсан. нээх хэцүү зүйл биш юм шиг санагдаж байна. би өөрийнхөө настай харьцуулахад дэндүү удаан тамхи татсан. гарч чадахгүй байх гэж бодож байсан. олон ч удаа оролдож үзсэн. гэхдээ энэ удаад гарахаар шийдсээн. заримдаа зүгээр л татчихмаар санагддаг тэгснээ гэнэт би энийг татаад яахав дээ хэсэгхэн хугацаанд л утаа гаргаж өөрийгөө баясгана гэж бодоод л больчихдог. сүүлийн үед бодогдож санагдах нь бүр ч багассан. гэхдээ биед их өөрчлөлт гарч байгаа хурдан бухимдаж, сандрах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байгаа. гэхдээ мэргэжлийн хүмүүс энийг нээх удаан үргэлжилдэггүй гэж байна лээ. намайг тамхинаас гарахад сэтгэл санааны дэмжиж  байгаа хайртдаа баяраллаа гэж хэлмээр байна. хэ хэ арай албан ёсны биччихсэн үү?


Сэтгэгдэл үлдээх

16:52, 2010-07-28 .. Бичсэн: Зоригт ван
Наад хорноос чинь л нэг гармаар байхын...8н жил гэдэг юу гэсэн үг вэ? Амьдралынхаа гуравны нэгийг энэ хоронд хордож өнгөрөөсөн байна гэж бодохоор бүүр дургүй хүрчлээ...Олон ч удаа хальт мулт гарч байлаадаа би...Одоо харин нэг мөсөн л гармаар байхын...

16:13, 2010-07-28 .. Бичсэн: huslen
bayar hurgeyee bi ch bs garchmaar l bgaan gehdee nadad tegj demjih hun bhguildee gsn хэлээ гаргах udahgui bi bs garchihnaa :ярзайтал инээх

чи шүү

08:41, 2010-06-22 .. Бичсэн: Обдоо
өөрийгөө ялан дийлж байгаа чaмаарaa бахархаж байна

16:10, 2010-05-11 .. Бичсэн: arch_tseegii
амжилт хүсьеэээ тэврэлт
олон жил татсан гэхэд үнэхээр чадаж байншд
цаашид бүх юманд хичээгэрэй л гэж хэлье дээ тэврэлт

{ Сүүлийн хуудас } { 13-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо



:-)
 
xaax