the feel

Чамаас гуйя бүсгүй минь........

Бичсэн: Чойрын Хүү
22:08, 2010-05-07 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хатсан сэтгэлийн минь гүнд хайрын үйлтгэлээр аадар цутгаж
Хаврын цөн шиг хамаг бүгдийг хаа хамаагүй урсган үерлүүлж
Хатуурч, заг шиг, занар шиг болсон биеийг минь дэвтээж
Хайлсан тугалга, зуурсан гурил шиг уян болгож хайрла. Бүсгүй минь..........    


Бид давалгаа...............

Бичсэн: Чойрын Хүү
21:14, 2010-05-07 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............

Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.

Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........


Анд нартаа.........

Бичсэн: Чойрын Хүү
19:44, 2010-05-07 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид

Хүрдэт орчлон эргэж, он жил алславч
Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй
Хүний л дээд, миний л андууд минь
Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь...
...


Солиорол...............

Бичсэн: Чойрын Хүү
13:03, 2010-05-07 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Салаа, мушгиа замууд өмнөөс угтаж
Сар, жилүүд саахалтаас холд үлдэж
Сахал, үс дэл шиг сагсалзаж
Санаа, оноо сар шиг хөрөх нь юу билээ

Зүг, чиг хаашаа нь үл мэдэгдэх
Зөн, совин хэн рүү хөтлөх
Зүс, царай юуны өмнө гундах
Зөв, буруу явдалыг минь тунгаах чи хэнсэн билээ




Бичсэн: Чойрын Хүү
00:07, 2010-05-07 .. Бичигдсэн: Бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бич...


Бичсэн: Чойрын Хүү
22:19, 2010-05-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.


Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана

Долоон Бурхан зовлон ху...



Бичсэн: Чойрын Хүү
22:12, 2010-05-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Сэтгэл алдрах тэрхэн цагт

                  зүрх буруутан болох нь элбэг

Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед 

                  зүүд хүртэл тохуурхах нь даажинтай

Нулимсаар даруулсан сүүлчийн

                  гашуудалт шөнө үл мартагдана

Нурсан амьдралынхаа туурин дээр

                  дурсамж бүхэнээ орхин

                             эргэж харахгүй алхана аа.



Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараа...



Бичсэн: Чойрын Хүү
20:40, 2010-05-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо

Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна

Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан

Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүст цацаж
Эндсэн дээр...


Бичсэн: Чойрын Хүү
20:38, 2010-05-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэр бүсгүй. Амьдралын гэгээтэй аятайхан бүсгүй
Ардын дуу шиг гэгэлхэн, алтан намар шиг намуухан
Алдах эрхгүй, зүрхний ганцхан "нар"-аа гэж
Аавын хөвгүүдийн энгэр түшихээ яараагүй бүсгүй.

Тэр бүсгүй. Бусдын өмнө тэр өргүй, нүгэлгүй бүсгүй
Будант орчлонд мөртэй, Бурхан ганц үртэй
Булгилах цагын энтэй, Буруу зөвийн цэнэтэй
Буурал орчлонгоос айгаагүй сөрсөн, Булт олны "нүд"-нээс зөрсөн танхилхан бүсгүй. ......


Бичсэн: Чойрын Хүү
20:19, 2010-05-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сондор хэлхэх шиг би үгс цуглуулна
Солгой хүн шиг солиотой аялна
Сонин болгож бусдад уншуулна
Согтуу аятай "амьдралаа нуршина"


{ Сүүлийн хуудас } { 61-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо