the feel

Намар юу хийж болох вэ ?

Бичсэн: Обдоо
10:30, 2010-09-09 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажилдаа явах зам сайхан шүү. Тэр наана нь оффис харагдаж байна. 
Бага зэргийн жавартай хажуугаараа модтой нарийхан гудмаар алхах би дуртай
Намрын сайхан өглөө эртээ ажил дээрээ очоод кофе ууж байх ч сайхан шүү. 

Ан тийн намар зугаалгаар явах ч бас тасархай шүү
Андуудтайгаа их явдаг байв.
Сайхан намар заримдаа уйтгартай биш жаргалтай байдаг

Тоглож наадах ч бас зүгээр шүү 

Загасчлаагүй бас удсан байна шүү
Уурга шидээд зогсож байх ээ мөн ч сайхан даа

Хааяа патиар татуулах бүүр ч зүгээр 
Тэр тусмаа уулзаагүй удсан нөхөдтэйгээ дуулж караокедэж болно

Омбдоо

...


Зэрэглээ

Бичсэн: Чойрын Хүү
20:49, 2010-09-08 .. Бичигдсэн: Шүлэг .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Зээрийн зоо шиг халиухан намрын сардаа
Ээлийн гоо бүсгүй зүүд исгэн наадна.
Рид хувилгааны сод бүтээл гэлтэй
Эгэл сэтгэлийн үзүүр ороон наадна.
Гуниг зурах шувуудын дуу наран зүг алсрахад
Лимбэн цагаан аялгуутай хослон наадна.
Энхэр ялдам бүлээхэн санаашрал урсган
Эзгүй дурлалын оч зурсхийлгэн наадна аа.....


3 нас=30 нас

Бичсэн: Обдоо
14:24, 2010-09-07 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
 Блогч бичээд 3 нас хүрсэнээ өнөөдөр л мэдлээ. Юу юу ч амжуулав даа. Найз нөхдийн ивээлд орж гомдож, гомдоож, түлхэж, түлхүүлж, зүхүүлж, магтуулж, ухаарч, инээж хөөрч, уйлж дуулж, алдаж, онож явсаар 3 жилийг үджээ. Эндээс олсон юмыг цэгнэж үзэх эрх надад байхгүй ээ. 30 нас хүртлээ юу эсийг үзэхэв. Гэхдээ энэ 3 жил надад ихийг ойлгуулсаан. Гэнэн томоогүй, хөөрүү, онгироо, сагсуу насыг минь ирлэж хурцалж өгөв. Тонгорогний ир шиг л хурц байна даа ... гээд явах цаг минь дуусах яагаа ч үгүй байна. Бичих нас урд, мөрөөдлийг биелүүлэх цаг атганд, ололт амжилтанд дулдуйдан алдаа оноогооо нууж явах хуг...


Бичсэн: Чойрын Хүү
16:18, 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Болор тунгалагхан сарны дор
Бодлоон цалгиаж чамайг шүлэглэмээр
Борог шивээн толгой ганхуулж
Борхон намраа чамаар гоёмоор

Тунгалагхан оддын болорхон туяанд
Тураг биеийг чинь налан суумаар
Туурга цагаахан намрын сардаа
Тун чиг сайхан чамдаан зоръё



НАНДИН ШҮТЭЭН

Бичсэн: Shuvuukhai
14:30, 2010-09-06 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Никитон хамтлагийн дуулсан Нандин шүтээн. Энэ дууны үгийг Рок хэмээх бидний сайн мэдэх Мөнхсайхан гэдэг хүн бичсэн юм. Энэ дуу надад их юм хэлээд байгаа юм шиг санагдаад байдгийн. Хэн нэгэнд  чи магадгүй хэн нэгэн чиний сэтгэлд нандин хэвээрээ үлдэж чадсан болон сэтгэлийн чинь нэгээхэн хэсэгт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн бол тэр чиний нандин шүтээн гэж би бодож байна. Хүн өөрийн нандин эрхэм юмндаа хичнээн их хайртай байдаг билээ тэгхээр энэ хайр болж байгааз тийм болхоор Нандин шүтээн бол хэн ч юу ч байж болно Нандин шүтээнийг хайрлаж яваарай,


Хайр сэтгэл, хүсэл тачаал, итгэл хүлээлт, дур...


Болортунгалаг аа.....

Бичсэн: Чойрын Хүү
13:10, 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Хурмастаас асгарах бороон дусал - Болортунгалаг
Хуурнаас хөврөх хөнгөн аялгуу - Болортунгалаг
Хүйлэн бодлын шүлгэн эрхи - Болортунгалаг
Хүмүүн заяаны шүтээн эхлэл - Болортунгалаг аа..



Больчихож.......

Бичсэн: Чойрын Хүү
13:03, 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

...


Fashion

Бичсэн: Shuvuukhai
19:42, 2010-09-03 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Sunday fashion delguurin heden zuragnuud iimerhuu zurag awhuulmaar baiwal ahruugaa holbogdooroi kkk














Амьдрал дундуур туучна....

Бичсэн: Чойрын Хүү
16:19, 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ

Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална


Сүүлчийн шөнө....

Бичсэн: Чойрын Хүү
16:15, 2010-09-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...



{ Сүүлийн хуудас } { 33-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо