the feel | |
Хайртай..........Өгсөж уруудах замбууд ОЮУН билиг төгсхөн төрж Өнгө алагхан хорвоогын нандин ЭРДЭНЭ минь хэмээгдсэн Өлзийт учралаар учирсан ЧАМДАА л өгсөн итгэлээрээ Өдөр өдрийг угтаж үдэж БИ чинь явах л тэрхэн үедээ Өрөөл бусдад хэлэх учиргүй ХАЙРТАЙ гэдэг үгийг Өглөө бүрийн нарнаар дамжуулж нэгэн шивнэдэг ШҮҮ
Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн Бүрэг ичимхий дүртэй Монголжинг...Хүлээе...............Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч шөнийн ододтой сүжирч хүлээе Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч зүрхэн тарни шиг шившэж хүлээе Будан дунд хайгаад олохгүй ч бодолдоо чамайг бидэрч хүлээе Булган сортой сарнаас гуйхгүй ч бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа ... Намар аа гэж. Уйтгар уугьж гуниг асгарах цаг сан уу.............Намираа хуран сэтгэл хөлөргөсөн саарал намар Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн толгой бөхөгөр Буцаж яваа наран илч муутай өдрийг өнгөрөөнө Буруутан болсон гэнэн зүрхэн хоног тоолон хорвоог туулан нууцхан хайрлан нулимстай зүүдлэн чамайгаа санана. Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино. Хөндий даган цайрах жи... Буудъя
Буудалцах санал гаргасан Дэзи байвал холбогдоорой. Уг нь ойд пейнтбалл тоглох сайхан шүү. Унаа тэрэг, бас бус зүйлүүд хэрэг болох байхдаа. Ядаж байхад зун дуусч байдаг. Би хувьдаа өөрийгөө зэвсэглэж дөнгөнө. Эсвэл бааранд буудалцаж ч болох юм. Нэгнийгээ өглөө эмчилгээ авахаар шүү. Аль ч хувилбар байсан саналаа нэмэрлэнэ үү. /Ядаж байхад нэг өвөөгийн хүргэнийг эд бад хийхээр манайхны яриа ч бас байгаа бололтой./ ...
Би том залуу ...
Хэрэв хүмүүс чамд дургүй болж байвал чи олон дайсантай болж байгаа биш харин олны дунд байгаагийн шинж хэмээн хэн ч билээ хэлсэн үг ортой юмдаа. Хүн тэгээд л афоризм сонсоод хоосон амдрахь нь ямар ч утгатгүй. Алхам тутамд сургааль айлдсан хүмүүсээс залхаж ч байх шиг.
Нэг хоёрхон жилийн өмнө зүв зүгээр найз байсан нэгэн хуриман дээр таараад чи хэзээ ийм том болчихсон юм гэж хорон үг шиднэ. Хэзээ ч билээ ууж суухад найз минь гэж байсан нэгэн хэзээ чи ийм болчихсон юм бэ гэж дуу алдана. Хэзээ би ийм болчихсон юм бэ гэж үү? Хэн ч хэзээ ч нэг төрхөөрөө байдаггүй. Харин би том жижиг байснаа үл ... Шүлгэнд минь үлдсэн тэр нэгэн бүсгүй.........
Шүлгийн шивнээ болон урсах
Насан багахан үеийн хонгор Сүсэг бишрэлийн шүтээн болсон Нартад ховорхон миний л хонгор Анх л дурлал гэгчийг мэдрүүлж үг холбож, үзэг цаас нийлүүлж байсан адтай, галттай анхны хайрын минь эзэн Оюунанаа. Ай Оюунанаа чи амьдралд минь өнгө өнгийн хөг нэмж амтат сайхан дурсамжуудыг минь хамтдаа бичилцэж дээ. Дурдатгал дурсамж дүүрэн дурлал минь аавын хүүгийн чадал сориод алс тэртээд нисэж. Чамаар би дутдаг ч, бас чамд баярладаг. Амьдрал гэдгийг анх таниулсан чи минь хүний дээд, хүршгүй оргилуудын нэгэн шүү............ ... Монгол Улсад Цаазаар авах ялыг халах уу аль эсвэл...ХЗҮХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан докторант Г.Оюунболд, магистр А.Түвшинтулга нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 1 дүгээр сард хийсэн мэдэгдэлтэй[1] холбогдуулаад цаазаар авах ялыг халах уу үгүй юу гэдэгт эрүүгийн эрх зүйн салбарын болон хүний эрхийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Энэхүү мэдэглийг хийснээс хойш Монгол Улсын хил дээр гарсан дуулиант хэрэгт 3 хүн цаазаар авах ялаар шийтгүүлээд байна. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч уучлах болов уу яах бол ? Энэхүү өгүүллээрээ бид цаазаар авах ялыг халах эсвэл х... Саваагүй нохой саранд хуцна. Санаагүй байхад матаасаар маяглана.
Саваагүй ноход санаагүй байхад араар матаж сандалын боолт эргүүлж намайг унагах гэж байна уу. Төрд адилхан биеэ үнэлж байж бусдынхаа сандал ширээ булаалдах сайхан байгаан байх даа. Олон жил бугласан балиар бузар санаагаа залуу хүмүүсийн замд дэлгэж өөрсдийгөө өмхийрсэн гэдэгээ мэдэхгүй том зан гаргаад л. Ичмээр, жигшмээр энэ үйлдлээ орхиж чадахгүй. Даргадаа тал засаад л, дараа ээлжинд нь өөртөө замаа засаад л. Нөхөд заримдаа ноход болдоог гэж. Нохдоос дор байгаагаа ухаарахгүй л дээ тэд. Адилхан нэг тавагнаас хоол идэж байж төрийн өгсөн хоолыг өөрөө илүү идчих санаатай. Бузар ноход..........
Шаналсан тэгээд больсон
Шаналсаан шаналсан би их шаналсан
Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан. Одоо би шаналахаа больсоон Олны дундаас түүнийгээ хайхаа больсон Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон... Ардын багш Б.Чимид багшийн өрөөнөөс инээмсэглэл тодруулан гарсан нь:Өчигдөр 2010.08.23-ны өдөр дадлагаа хийгээл сууж байтал Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Б.Чимид багш Эрдэм шинжилгээний сектороор ороод ажилчдын ажлаа ямаршуухан хийж байгаа байр байдлыг нэг ажигласхийгээд гараад явав. Багш амарч байгаад ажилдаа орж байгаа нь энэ бололтой. Дадлагын оюутан би бээр анхныхаа номыг гайгүйхэн шиг юм гаргачих санаатай л нооргийг нь ойрын өдрүүдэд хүмүүст үзүүлэн санал, шүүмж авахыг ихэд хүсэн мэрийх нь тэрээ. Тэгээд харин толгойд гэнэт нэг бодол төрөх нь Чимид багш миний номыг үзээд юу гэ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |