the feel | |
Тал нутагт минь ирэх намар...
Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа Энэ тал нутагт минь намар ирсэний дохио Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч Цантаж бөмбийсө... Зарлал......
Эхнэр авна . Нөхөр зарна.
Холбоо барих утас: ....7756 ....5006 шүү........... Гэнэт сайхан санагдаад лБороо зөөлөн зөөлөн шиврэх сайхан Бодол болон цонхруу ширтэх сайхан Бодлогоширсон сэтгэлээ баясгаад Борооны дуслыг үе үе харах сайхан
Сэм сэм сэтгэлээ чагнах сайхан Чимээгүй цонхоор харах сайхан Чамайг бодоод зогсох сайхан Чиний тухай эргэцүүлэх сайхан
Үе үе инээх нь сайхан Үүлэн чөлөөгөөр нар гарах нь сайхан Үерхэж дассан түүнийгээ санах сайхан Үргэлж түүнийг дурсах сайхан
Хээр хөдөө унтах сайхан Хэн нэгнийг зүүдлээд сэрэх сайхан Хээв нэг адуу тургилах сайхан Хэн гэдгээ төсөөлөх сайхан
Аялалаар явах сайхан Аавтайгаа анд явах сайхан Адуу манаад хээр унтах сайхан... Ганц бие залуу
Бэлэн гоймонгоор хоолоо хийж
Бэлтгэлийн хувцасаар гоёлоо хийж Бэсрэг өрөөгөөр гэрээ хийж Бээжин хаваар ханиа хийж Галзуу улаанаар андаа хийж Галт усаар сэргээш хийж Ганган охидоор зугаагаа хийж Гадаа хөдөөгөөр цэнгэлээ хийж Айлын эхнэрээр амрагаа хийж Ажлын цагаар амьдралаа хийж Азын сугалаагаар жаргалаа хийж Ардын дуугаар нулимсаа нэрж явдаг гэнэм ... Намрын синдром ...
Намрын синдром гээч нь тусчаагүй байлтай. 9 сар гараад ухаан орж юм нэхдэг, уйхайлдаг, яардаг, уйлдаг дуулдаг хүмүүс тээр болдог хэвээрээ. Угаасаа ч зарим нэг найз нар намайг наад утгагүй тус, сайн үйлсийн аянаа зогсоо хэмээн хэлж, хүнд үгүй гэж хэлж сур гэсэн. Үнэний ортой. угаасаа би
хүнд үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болж дараа өөрөө зовдог нэгэн. Энэ ч яахав намрын налгар өдрүүдүргэлжилсээр ., Богд уул маань ч шарлаад эхэлчихэж. Оройд ойр хавьд утаа гарч эхлээстэй, үдэш жиндээстэй, өглөө жавар буугаастай. Ийм нэгэн өдрүүдэд нийгмийн даатгалын шимтгэл гээч зүйл уур хүргэж, уушиг сагсайлга... Сүүлчийн шөнө....Давчуухан хугацаатай богинохон үдэш аадар бороо шиг асгарсан тачаал Дахин ирэхгүй ахархан жаргал анхны шөнө шиг ариухан үйлтгэл Шингэн дуу, нүцгэн бие тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй Шимэх уруул, нүгэлгүй бодол тэвэр багадсан тэнхлүүн хүсэл Орчлонг умартан, хүсэлдээ мансууран тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч Огторгуйд уусан, дуу алдуулан тэмдэг үлдээн биесээ шимж Маргаашийн учрийг мартан цэнгэж ум зандан ур цэцэглүүлж Маргашгүй үнэнийг магад орхиж ...
Зул зулхан цэцэгс шүүдэрт өглөө жиндэн мэндэлж
Зургаа долоон сарын наран жаргахаа мартан нозоорч Зураг зургын өнгө шиг охид солонгорон алдан гунхаж Зуур зуурхан сэвших салхин найргийн дугараанд согтож Зурвас зурвасхан ганганах шувууд тэнгэрээ чимэн дээшлэж Зууны зууны залгаа намар нь миний л сэтгэлд ирж ээ........
Бодол уясаасан шүлгийн мөрөө чамаар л гоёдог
Борог борогхон өдрийн уртыг тэлж чамаар л гоёдог Болзоо хэсээгүй зуны сарыг гийгүүлж чамаараа л гоёдог Бор борхон шувуудын дуут өглөөг угтаж чамаараа би гоёдог оо..
Гилбэр төгсхөн төрсөн тэр нэгэн бүсгүй
Гилийн хатан шиг ихэмсэг агаад донжтой Гижиг хатган инээхэд нь агаар цалгиж Гинжин гинжин аялгуу алсын уулсыг сэрээнэ......... Хоцрогдол...Шувууд цонхон доор жиргээд нэг л сайхан зүйл болох гэж байгааг надад сануулах шиг. Ямар сайхан зүйл болохыг нь би таашгүй. Гэхдээ л сэтгэл санаа нэг л өөдрөг, аливаа зүйлийг хийчихмээр санагдаад л. Нэг зүйлийг эргэцүүлэн бодоход Дэвшил гэдэг бол миний зүг хөтөлж байгаа, уртаас урт дугуйрсан шат юм шиг санагдах юм. Би хараахан уншиж чаддаггүй байв. Үеийн хүүхдүүдээсээ харьцангуй хоцрогдолтой байлаа. Яагаад гэхээр 1-р ангид дөнгөж орсон намайг Улаанбаатар хотруу ахын хуриманд аав, ээж маань том толгой гарган авч явснаас болоод үсгээ мэдэхгүй уншиж чадахгүй үеийн нөхдөө гүйцэхгүй их л з... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |