the feel

Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь / бодлого дасгал, тест, хариу /

Бичсэн: huslen
15:18, 2010-02-28 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Дасгал

 

1.     Хүснэгт 1.1 дээр АНУ-ын гурван жилийн (тэрбум доллараар) нэрлэсэн ҮНБ-ний хэмжээг харуулсан тоо мэдээ өгөгджээ.

Он

Нэрлэсэн

ҮНБ

Үнийн индекс

(хувь)

Бодит

ҮНБ

 

1929

1933

1939

104

56

91

121

91

100

-

-

-

 

 а). Дээрх 3 жилийн аль нь суурь он бэ?

б). 1929-1933 онуудад үнийн түвшин хэрхэн яаж  өөрчлөгдсөн бэ?

в). 1933-1939 онуудад үнийн түвшин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

г). Жил бүрийн бодит ҮНБ-ийг тооцно уу. ҮНБ-ний дефлятор ба инфляторыг ямар тохиолдолд та ашигласан вэ?

 

2.     Хүснэгт 1.2 дээр өгөгдсөн тоо м...



Нийт эрэлт, нийт нийлүүлэлт / онол /

Бичсэн: huslen
14:57, 2010-02-28 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн  үндсэн загвар нь нийт эрэлт (AD) ба нийт нийлүүлэлт (AS)хоёрын тэнцвэрээр дамжин илэрхийлэгдэнэ.

            Нийт эрэлт гэдэг нь үнийн дурын боломжит түвшинд хэрэглэгчдийн худалдан авахад бэлэн байгаа үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээтэй тэнцэх эдийн засгийн цогц нэгтгэл мөн. Нийт эрэлтийн загварыг график дээр дүрслэн харуулбал үнийн түвшин ба үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авах бодит хэмжээ хоёрын хоорондох хамаарлыг харуулсан сөрөг налалттай муруй байна. Үндэсний нийт бүтээгдэхүүний хэрэглээний (худалдан авалтын ) өөрчлөлтөнд үнэ ба үнийн бус хүчин зү...



I сэдэв. Үндэсний тооцооны систем, түүний үзүүлэлтүүдийг тооцох нь/ онол /

Бичсэн: huslen
13:27, 2010-02-28 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Улс орны эдийн засгийн байдлын шинжилгээ нь бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ, үндэсний орлого, нийгмийн орлого ба зарлагын бүтцийг тусгадаг үндэсний тооцооны системд тулгуурладаг. Үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлдог үндсэн үзүүлэлт бол үндэсний нийт бүтээгдэхүүн буюу цаашид ҮНБ гэе. ҮНБ нь жилийн турш эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртгийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Ингэхдээ, үйлдвэрлэлийн бус бүхийл  үйл ажиллагааг (санхүүгийн болон, эцсийн бүтээгдэхүүнийг дахин борлуулахтай холбогдсон) хасаж тооцно. ҮНБ- ийг тооцохдоо ...



Холерикууд тураах эм, хоолны дэглэмийг их туршдаг

Бичсэн: huslen
12:53, 2010-02-28 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүмүүс бид бие биетэйгээ огт адилгүй, өөр өөр. Тиймээс бүх хүмүүсийг нэг л аргаар аз жаргалтай байлгах боломжгүй. Үүнийг шинжлэх ухаан, одон орон, сэтгэл судлал, түүхийн туршлагаар баталсан. Энэ нь амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ч хамаатай. Тэгэхээр хүн бүр өөр өөрийн гэсэн хооллох арга барилтай байх хэрэгтэй.
Сэтгэлзүй, биологийн үүднээс хоолыг авч үзвэл:
Долоогоос дээш насны хүмүүсийг болжмор ба ууль гэж хоёр хэсэгт хуваадаг. Энэ хоёр хэсэгт зориулан сэтгэл судлаачид, эмч нар тусгай зөвлөгөө боловсруулжээ. Тэд болжмор, уулинуудын хоол идэх хүслийг био хэмнэлийн хувьд ангилан хуваасан байна.
Болжморуудын хоолны дуршил үдээс өмнө нэмэгддэг бол уулинуудынх үдээс хойш идэвхиждэг.
Уулинууд оройн хоолоо заавал идэх хэрэгтэй. Өглөөд А, С, В-ийн бүлгийн витамин хэрэглэхээ мартаж болохгүй. Харин орой мэдрэлийн системээ бэхж...


Таны мэдрэл сэтгэл хэвийн байна уу?

Бичсэн: huslen
00:34, 2010-02-28 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
“Энэ зууны өвчин” гэгддэг адгуу цухалдуу байдлаас болж бид ямагт сэтгэлийн зовиуртай байх болжээ. Өдөр тутам сэтгэл зовоосон явдалд бид яавал автагдахгүй байх вэ? Тийм эгзэгтэй мөчийг бид хэр зэрэг давж өнгөрөөж чадах вэ? Энэ асуултанд багцаалсан ч гэсэн хариу өгсөнөөр таны мэдрэл хэр байгааг мэдэж болохсон.
Та дараах асуултад “Тийм ч их биш”, “Маш их”, “Огт цочирддоггүй” гэсэн хариултыг өгч уурладаг эсэхээ мэднэ. Унших гэсэн сониныг чинь базаад хаячихсан байвал Ахимаг насны эмэгтэй залуухан бүсгүй шиг хувцаслачихсан бол Пиг дүүрэн хүнтэй автобусанд өөр хүн тантай нүүр тулан ярихад Г...


Анхаарал гэж юу вэ?

Бичсэн: huslen
00:00, 2010-02-28 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүний сэтгэцийн амьдралыг түүний хүртэн         хүлээн авч байгаа юмс,үзэгдэл,тэдгээрээс хүнд төрсөн үзэл санаа, мэдрэмж,бодол сэтгэгдэл,болж өнгөрсөн зүйлийн тухай төсөөлөл, дүр төрхийн тасралтгүй урсгалтай адилтган үзэж болох аж. Энэ урсгал хүний хүрээлэн байгаа орчин, бусад хүмүүстэй харилцах харилцаа ,үйл ажиллагаа, өөрийн бие сэтгэхүйд гарч байгаа өөрчлөлтүүдээс үүсэх шинэ шинэ олон жижиг гол горхиор тасралтгүй хангагдан тэжээгдэж байдаг байна. Гэтэл бидний сэтгэхүйн үйл ажиллагааны энэ урсгал яагаад нэгэнт тогтон нуурлаж, эсвэл савнаасаа халин зүг бүр салан оддоггүй,тодорхой нэгэн гулдралаа алддагггүй юм бэ?
Анхаарал гэдгийг хүртэхүй, сэтгэхүй шиг сэтгэцийн ихээхэн онцгой процесс гэж үздэггүй байна. Гэтэл тэр нь хүртэхүй, ой, сэтгэхүйн тусын тулд “өөрийгөө золиослон ” хүний...


Рефлекс гэж юу вэ?

Бичсэн: huslen
23:59, 2010-02-27 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн халуун индүүнд гараа хүрэнгүүт өөрийн эрхгүй татан авдаг. Энд юу болов? Цочрол гарын арьснаас төвд тэмүүлэх мэдрэлээр нугасан хүрч тэндээс төвөөс гарах мэдрэлийн замаар булчинд агших шийдвэр өгсний улмаас хүн гараа аюултай газраас татан авч байна. Энэхүү гаднаас авсан цочролд хариулах хөдөлгөөнийг рефлекс гэнэ.
Олон жилийн туршид рефлекс гэдэг утгаар зөвхөн санамсаргүй цэвэр автомат хөдөлгөөнийг ойлгодог байжээ. 1863 онд их физиологич И.М.Сеченовын бичсэн “Рефлексы головного мозга” гэдэг ном гарч дэлхийн ухаант хүмүүсийн сэтгэл санаанд хувьсгал гарсан юм. И.М.Сеченов, ухамсартай ба ухамсаргүй бүх үйл ажиллагаа гарал үүслээрээ рефлексийн шинж чанар тай болохыг баталжээ. И.М.Сеченов уураг тархи гадны нөлө...



ЭРГЭН ТОЙРНЫ ГУТРАНГИ ҮЗЛИЙГ СӨРӨН ЗОГСОХ 5 АРГА

Бичсэн: huslen
23:31, 2010-02-27 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сөрөг бодол, сэтгэл түгшилт өдөр дутмын амьдралд давамгайлснаар бид бодит болон сэтгэл хөдлөлийн хоорондох тэнцвэрээ алдаж, бодит байдлыг хөндлөнгийн өнцгөөс харж чадахаа байдаг.

Бидний сонсож, харж байгаа эргэн тойрны олон зүйлс бодол санааг маань эзэлж, оюун ухааныг төөрөгдүүлэн, төлөвлөж байснаас өөр үйлдэл хийлгэхэд хүргэдэг /мэдээллийн хөтөлбөрөөс сонсоод банкныхаа данснаас бүх мөнгөө аван байж айдас түгшүүрээ дарах гэх мэт/. Эргэн тойрны гутранги үзэл нь бидний тархинд шууд үүсдэг. Сөрөг бодол, сэтгэл түгшилт өдөр дутмын амьдралд давамгайлснаар бид бодит болон сэтгэл хөдлөлийн хоорондох тэнцвэрээ алдаж, бодит байдлыг хөндлөнгийн өнцгөөс харж чадахаа байдаг.

Хүн, бо...



Судалгааны анкет

Бичсэн: huslen
23:07, 2010-02-27 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Таны нэр: . . . . . . . . . . . . . . . .

Таны нас: . . . . . . . . . . . . . . . .

Таны мэргэжил: . . . . . . . . . . . .

Заавар: Та асуултыг анхааралтай уншин өөрийн зан чанарт нийцсэн өгүүлэмжийн өмнөх үсгийг дугуйлна уу.
Энэхүү судалгааны зорилго: нь хүний темперамент нь та бидний мэргэжлээ сонгоход хэрхэн нөлөөдөг талаар судлах болно.Та бүхнийг судалгаанд үнэн зөв идэвхитэй оролцохыг хүсье.

1.     Та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?

a.     Хөгжилтэй баяр хөөртэй

b.     Эмх журамтай, бодлоготой, хүлээцтэй

c.     Тогтворгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй

d.     Ичимхий бүрэг, хүлцэнгүй

2.     Та шинэ орчинд дасахдаа хэр вэ?

a.     Би шинэ орчинд дасахдаа хурдан

b.    ...



ХЭЗЭЭ Ч ХИЙГДЭХГҮЙ ВАКЦИH

Бичсэн: huslen
21:25, 2010-02-27 .. Бичигдсэн: Сэтгэл судлал хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн бүр энэ өвчинтэй тэмцдэг, бүр өдөр тутам цаг минут, хором бүртээХэдхээн өвчинг эс тооцвол бараг ихэнх өвчинд эм, эмчилгээ, вакцин, урьдчилан сэргийлэлт байдаг. Өвчнийг анагаахын тулд эрүүл мэндийн салбар, хүмүүс, эрдэмтэд зүтгэдэг. Өвчинг хязгаарлахын тулд хүн өөрөө өөртөө эзэн байх асуудал ч яригдана. Эмчилгээгүй гэж байгаа өвчинг нарийн судалж эмчилгээ, эм, вакцин байхгүй бол түүнийг нээн гаргах гэж байнгын туршилт, судалгаа хийж байгаа. Хүнээс өөрөөс нь хамаардаг нэг өвчин бол залхуурал юм. Залхуурлыг эдгээх эм, вакцин, эмчилгээ бичээд өгчихдөг жор байхгүй. Хүн бүр энэ өвчинтэй тэмцдэг, бүр өдөр тутам цаг минут, хором бүртээ.

Залхууг давж чадсан хүн л байгалийн шалгарлын зарчмаар нийгэм үлддэг. Эс бөгөөс арчигдан, хаягдана.

Хүн...



{ Сүүлийн хуудас } { 71-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо