the feel | |
|
Хатаж амжаагүй нулимс Хацарт эгшин бөнжигнөх нь Навчин дундахь шүүдрийн дусал Нарнаас нуугдан унтах мэт. Хатан завилалтай тэнгэрийн дагина зүрх гижигдэнэ Хаттай сэтгэлийн мөнгөн утас хөвөрдөнхөн тоглоно Хатуу цагийн зөөлөн бороо халган байж үнснэ. Тэр бурханы зараал. Үнэн үг........Хөгшин залуугүй уугаад л Нэргүй бөх, эзэнгүй тэшүүр
Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа золгож байна даа. Амьдарлын түүхээ хүүрнэн өгүүлээд юүхэв. Харин хорвоод 9 сар тээж төрүүлсэн хайрт ижийгээ, өсгөж хүмүүжүүлсэн хатуужуулсан аавыгаан би эгшиглэн шүлэглэмээр л байна. Даанч миний авъяас хүрэхгүй юм.
... Намайг төрөхөд 1980 оны олимпод Оюунболд хэмээх залуу чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулаад удаагүй байсан цаг. Тухайн үедээ бол жинхэнэ бөх байсан даа. Намайг түүний нэрээр нэрлэж шийр хатааж, бөх болоосой гэж, оюунтай эрдэмтэй болд мэт хатаагдсан эр хүн болоо... Блогчдод дуулгах мэдээ
Монголын блогчдын холбоо нь "Боловсрол" сувагтай хамтран "Миний блог" нэвтрүүлэг хийж эхлээд байна. Энэхүү нэвтрүүлэгийн гол зорилго нь блогийн ач тусын талаар нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгч, блогчдыг сурталчилах, блогийг нь бусдад таниулах, нийгэмд тулгараад байгаа проблемуудын талаар бичсэн бичлэгүүдийг хүргэх явдал болно.
Нэвтрүүлэг нь орчин үеийн ололт амжилтийг ашиглан тухайлан сонгосон сэдвээр бичлэг бичсэн хоёр блоггеруудын интернэт харилцан яриа, онлайнаар бие ибетээгээ шууд харилцах, мэтгэх, маргах, санал нийлэх хэлбэрээр явагдах бөгөөд ямар ч блоггер хамрагдах боломжтой юм. Эхний д... МОНГОЛ ХҮН ХАЛУУН ЦУСТАЙ...Төрийн далбаанаасаа адис аваад омогшдог Монголчууд Түмэн эрсийн цус асгаруулж, ялсан Монголчууд Тусгаар голомтоо бусдад алдахгүй гэж амь хайргүй тэмцсэн Монголчууд Түүхийн алтан шастирт тод үсгээр бичигдсэн Монголчууд Түүх соёл, бахархал, бахдалын өлгий нь Монголчууд Түмэн зууныг элээсэн хүн төрөлхтний түүчээ нь явсан Монголчууд Туурга тусгаар гал голомтондоо эзэн суусан Монголчууд Тусгаар тогтнож, мандан бадрах хувьтай Монголчууд Хэзээ ч унтрашгүй гал зүрх Монгол хүнд бий Хэнээс ч дутахгүй хатан зориг Монгол хүнд бий Хэний ч өмнө бардам загнах омог Монгол хүнд бий Хэзээ ч бөхөхг... Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би. Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно. Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зүйлийг удаа дараа улиг болтол тайлбарлаж, нийгмийн халамжийг хавтгайруулж, татвараа...
Ум сайн амгалан болтугай...
Хүний орчлонгийн сор нь дандаа түрүүлж оддог гэдэг. Миний хамаатан Нямцэрэн гуай бол тийм нэгэн сор нь байлаа. Боловсролын салбарт нэр хүндтэй нэгэн бөгөөд олон олон шавь нарын эрдмийн гэгээн багш нь билээ. Энэ буурай миний хамаатан бас багш маань байсан ба өвчний учир удаан шаналж хайрт ханийхаа асрамжид байж саяхан бурханы оронд заларлаа. Таны минь гэгээн дүр үр ач, төрөл төрөгсөд , хамт олон, олон олон шавь нарын тань сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно. Ум сайн амгалан болтугай гэж маань хөгжөөн сууя даа дүү нь.........................
... Нам зам биш
Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам ... Захидал дугаар 4
Зүүд хөгжөөх анир ертөнцөөр аялан эргэхүй
Зүүн зүгийн салхин ерөөлт зочнийг минь яаруулна..........Үргэлжлэл бий.... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |