the feel | |
10 тэрбум агаарт ..Нийслэлийн төсвийн 10 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээ үзээд бачуураад сууж байна. Уржнан жил 3 тэрбум төгрөг байсан төсвийг түлхүүрийн оосор, үзгэн бал захиалгаар Урд хөршид хийлгүүлж түүн дээр нь "Агаарын бохирдлыг арилгая" гэж бичсэнээр асуудлыг шийдвэрлэж байсан удаатай билээ. Коксжих нүүрс тээвэрлэх үйлдвэрлэх асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй. Ёнтан гэх бондгор түлш айлуудад шахах бизнес амжилтгүй болсон. Нэртэйгээр нь Чингэлтэй уулын орой дээр сэнс барих тухай санал ч гаргаад амжсан. 2011 оны төсвийн 10 тэрбум төгрөгийг яах болдоо хөөрхий. Дашрамд д... Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..
Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порн...
Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухайЕрөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...
Архинд живцгээеАрхинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъёГэтэл ...Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ...
Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр ч турхирсан ч гэх шиг. Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. Тоорт хаа байна, палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...
Ажил яахав болно. Шинэ жил болох гээд байнаСүүлийн өдрүүдэд миний хувьд яасан ч их ажилтай байнаа. Блог ч унших чөлөө олдохгүй юм. За энэ ч яахав. Тэрнээс өөр шинэ жил гэдэг зүйл болох гээд хажуугаар нь догдлуулаад байхын. Энэ жилийн шинэ жил өмнөх жилүүдээс илүү л их хүлээлт үүсгээд байгаа ч юм шиг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Жил жилийн шинэ жил өөр өөрийн онцлогтой, өвөрмөц байдаг шүү дээ. Тэрнийх нь нэг юм байгаа биз. Манай найз сургуулийнхаа шинэ жилдээ орно гээд эртнээс бэлдээд байгаа болохоор ч тэр юмуу? Мэдэхгүй миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс тэр чигээрээ шинэ жил тэмдэглэх уур амьсгал. Би ч яаж мөчөөгөө өгөхөв. Бас ... Блог-2010Ийм нэртэй арга хэмжээнд манай блогмн -ээс хэдхээн хүн очиж оролцов. Арч цээгий, би, ирийнаа, энхмандах, дадидо, дао ... Үүднээс нь авахуулаад такс 5 мянган төгрөг, цагдаа цэргийн хамгаалалт гарчихсан тунчиг сүртэй байлаа. Дотор яваад ороход үүдэнд такс олгогч гэх нэг нөхөр байх бөгөөд үүдний өлгнүүр шахалдаантай, зохион байгуулалт тааруухан байсан нь эхнээсээ мэдэгдэж байсан юм. Энд ямар нэг блогийн арга хэмжээ гэхээсэ илүү засгийн газрын эсвэл ардын намын "publiс media"-ийн нээлтийн ажиллагаа явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх авай. Хөтөлбөрийн дагуу уригдсан зочдоос ерөнхий сайд С.Батболд,... Элийрэл
Буянгийн Жагаа ч бил үү нэг нөхрийн элрийлийн талаар бичмээр санагдаад. Элийрлийн элий.
Хэзээ ч билээ зурагтаар өө ярьж өгч байнаа. Яриад л байна. Телевизийн нэтрүүлэгч асуув. - Та солонгос киноны талаар юу гэж боддог вэ -Өө би тэрийг үздэг ч үгүй. Дэмий зүйл. гээд л ухаантай юм шиг ярьж явсанаа ... -Тэр чинь тэгээд л ёстой тэнэг. За тэгээд голын наана гараад л нэг нь уйлж байна. Цаана гараад л нөгөө нь уйлж байна. Ах дүүдээ дурлаж байна. Үхдэг өвчин тусч байна. Нэгнийгээ араар нь тавьж байна. Алжийндөө алжийн гэж авдийн. Бүгдийг нь үзчихсэн байгаамдаа. Бас хэзээ ч билээ 7 сарын 1-ны үеэр бааха... Миний залуу нас....Ай даа миний залуу нас Хүрэн тасын хийморь даль Андуу жаргалд дэндүү умбасан Хүлээх завгүй омголон үе Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж Нүцгэн орчлонг умартан мансуурч Шүлэглэж,салгалаж, хөлчүүрхэн алхаж Шөнийн буг, өдрийн бурхан төрхөлж Халуухан жаргал бүлээхэн нулимсыг Ханаж цадалгүй амталж явсан одтой нас Хайрын сайхан, бүсгүйн ялдамыг Харамлаж , өмчилж явсан оргилуун цус ...БиБи – Эргэл мөргөлийн эрэлчин Гуниггүй бадарчин Эсрэг тэсрэгийн нэгдэл Гудиггүй сэтгэлтэн Эндүү андуугын эзэн Бурхангүй ноён Эгэл боргилын дүр Буянгийн үр… |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |