the feel | |
Дурсамж Илчилж амжаагүй хайр
Энэ дууг дарахад амархан энгийн барилттай болохоор нь таб-г нь тавилаа. Ганбатын гитарын номон дээр ч байдаг л юм.
Am Dm Үүрээр орсон бороо G C өглөө арилаагүй байхад Am Dm Өнчрөөд үлдсэн хайр минь E Am өр зүрхийг шимшрүүлэн байна Am Dm Дх : Хайраа илчилж амжаагүй ч G C Хонгор чамдаа би хайртай шүү Am Dm Хүсэл мөрөөдөл минь биелээгүй ч E Am Охин чи миний хайр Шинэхэн цасны ширхэг Б... Анхны зүйл бүхэн үнэтэй бас дулааханАнхны зүйл бүхэн сайхан байдаг. Их сургуулиа төгсөөд хөдөө хувиарлагдаад очиж байхдаа юу юугүй өнөө маргаашгүй аав ээжийнхээ ачыг хариулаад өгөх юм шиг, яндаж болшгүй далайг эргүүлээд өгөх юм шиг л омголон нөхөр эхнийхээ сарыг өнгөрөөгөөд л няцаж билээ. Угааасаа орон нутгийн мөрдөн байцаагчийн ажил 20 настай залууд бэрх, их хэцүү байсныг хэлэх үү. Анхныхаа цалингаар аавдаа нутгын “цэнхэр”- ээс ээждээ бас бус зүйл авч хотын онгоцонд дайж явуулчихаад жигтэйхэн баярлаж анх удаа төрийн “том хүн” болж, улс эх орондоо хэрэгтэй зүйл хийчихсэн мэт аймгийн төвөөр тун чиг маадгар алхаж байв даа... 30 нас, гунихгүй гудийхгүй...
Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүнд дурласан. Азгүй гэмээр дурлал үргэлжилсээр. Гол нь тэр намайг зүгээр найз байх ёст... Зүрх сэтгэлд нар манддагСайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 + өвлийн өвгөн болов. Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэ... Сайхан өдөр
Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Дөнгөж сая гэнэтийн гэмээр үйл явдал болоод... Хууль зүйн яамнаас оны шилдэг ажилтан гэсэн шагналыг авав. 22-нд би гундаж гандсан бичлэг хийж байсан бол одоо сайхан ааштай, дотор гэрэлтэж байна даа. Сайд өөрөө гардуулж байна. Над шиг бүдүүн тоймын нөхөр энэ удаад огт мэдээгүй байсан болохоор жинсэн өмд алаг цамцтай очиж шагналаа гардлаа. Сайд нүд нь орой дээрэ гарсан боловч дуугай л гардуулж байна. Би ч дуугай л гэмгүй царайлаад авлаа. Өнөөдөр оны шилдэг болсны найранд ирэх хүн байвал ирээрэй. Бүр хуулийн салбарын шилдэг болсон болохоор тэмдэглэлгүй өнгөрөөм...
Би хэн бэ ?
Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна. Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.
Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж... Бэлэг
Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эрэгцүүлсний эцэст БЭЭЛИЙ авч өгөх нь хамгийн тохиромжтой гэж боджээ. Учир нь энэ бас ч үгүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй хамт их дэлгүүрт хос цагаан бээлий худалдан авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү өөртөө ТУРСИК авчээ. Авсан зүйлсийг нь боож байхдаа худалдагч будилж турсикийг нь залууд, бээлийг нь бүсгүйн дүүд өгчээ. Мань залуу тэрхүү бэлгээ доорхи үгсийг бичсэн цэцэгтэй ил захидлын хамт болзоот...
Алдаа ямар үнэтэй вэ?
Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь
Судлаачын хувьд гэмт хэргийн талаар янз бүрийн факт цуглуулж яваад анхаарал татсан нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой мэдээлллийг олж авсан юм. Энэхүү үйл явдал саяхан болсон бодит явдал бөгөөд энэнээс амьдарлын ханиа яаран сонгож байгаа эмэгтэйчүүдийг анхаараасай, бага сага ч гэсэн ухаарал аваасай гэсэн үүднээс бичсэн юм. Ингээд энэ эмэгтэйн захиаг толиулъя Юуны өмнө надад тохиолдсон энэ зовлон өөр бусад хүмүүст битгүй тохиолдоосой гэж найднам. Болдогсон бол жилийн өмнө болсон энэ явдлыг ухраагаад өөрийгөө ийм тэнэг алхам битгий хийгээрэй ... Гунигт дуу бүү аял . Би одооноос эхлэн эхнэр эсвэл найз бүсгүй хайхгүй байхаар шийдлээ.Блогоор ч тэр бодит амьдрал дээр ч тэр. Хайр дурлал энэ тэр гэж худлаа юм доо. Бүтэхгүй юм. Дэмий л сэтгэл зүрхээ өвтгөж зовоох . Залхаж гүйцлээ. Яг л нуруугаа авахуулсан морь шиг. Эмэгтэйчүүд намайг эр хүн гэхээсээ илүүтэйгээр ямар нэг “нийтийн хүн” эсвэл уйдсан үедээ гуниг сэргээгч, хөгжилтэй залуу, “запас дугуй” гэдэг нүдээр харах нь их. Serial killers-9
Yang Xinhai , Yoo Young-Chul, бас Монгол гэмт хэрэгтнүүд... Энэ удаад Азийн цуврал алуурчдыг оруулахаар шийдлээ. Азиуд угаасаа хаалттай ул.. Хийж байгаа зүйл нь ч тэр далд байдаг ... Угаасаа ийм зүйлийг нийгэмдээ ил цацаад байдаггүй сонин улс. Тиймээс энэ тухай зарим нэг зүйлсийг өгүүлсүү. Yoo Young-Chul:
33 настайдаа цаазаар авахуулсан. Түүнийг 19 аллагад буруутгадаг боловч тэр өөрөө 26 алсан гэж мэдүүлсэн байдаг. Өмнөд Солонгосын мөрдөн байцаагч Huh Won-Sik хэлэхдээ түүнийг тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин хэмээн тодорхойлжээ. Биеэ үнэлэгч, массажист... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүднохойн баасХүсэл, хясал нийтлэл оруулав нийтлэл оруулав Тайтгарал жендер ба хүч чадал аймаар өдөр муу найз ээж аав боллоо Сонин мэдрэмж Давтагдашгүй бодол тамхинаас гарах гэж хичээж байна шүү би хэн бэ? хүмүүс НайзуудОбдооЧойрын Хүү DESI legion Зоригт ван Shuvuukhai huslen Turbold нооноо |