the feel

TOEFL Test Preparation Exercises 2

Бичсэн: huslen
21:33, 2010-03-06 .. Бичигдсэн: English lesson .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
TOEFL Test Preparation Exercises
Prepositional Phrases

1. Surprisingly cost was regarded __________ important factor in choosing a new cell phone by the three teenagers.

A as the least                B of the least              C in the least                  D to the least

2. Maine's coastline is a major attraction and a vista of sandy beaches contrasted ________ rockbound shoreline.

A to the rugged                 B by the rugged                       C on the rugged                     D at the rugged

3. John knows that he had better ________ his algebra ...


TOEFL Practice Test - Structure Exercise

Бичсэн: huslen
21:23, 2010-03-06 .. Бичигдсэн: English lesson .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
TOEFL Practice Test - Structure Exercise
Main Subject

1. It is said he was a man, _________ to have the vision of an eagle and courage of a lion.
(A) who appeared
(B) he appeared
(C) that appears
(D) and appears
2. Before Johnson & Smith reached great heights in the business world, ______ encountered many great difficulties in promoting their theories and methods.
A. they
B. who
C. which
D. and

3. After the discovery of the abandoned getaway vehicle, ________ believ...


Хэрэглээ, хөрөнгө оруулалт /лекц/

Бичсэн: huslen
21:02, 2010-03-06 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Кейнсийн үйлдвэрлэл тэнцвэрийн макро эдийн засгийн загварт эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь нийт (үр ашигтай) эрэлт юм. Түүнийг хялбарчилсан байдлаар хэрэглэгчдийн зарлага (с) ба хөрөнгө оруулалт (I) – ын нийлбэртэй тэнцүү гэж үздэг. Хэрэглэгчийн зарлагыг тухайн татвар төлсний дараах орлогын өөрчлөлтөөс үл хамаарах ба хамаарах гэж ангилдаг. Энэхүү хамаарлыг хэрэглээний функциэр илэрхийлж болно. Түүний нөгөө тал нь хадгаламжийн функц байна. Хэрэглээний ба хадгаламжийн муруйн (дээш, доош) шилжилт нь хэрэглэгчдийн хуримтлуулсан баялгийн түвшинд гарсан өөрчлөлт, үнэ ба татвар ноогдуулалт, түүнчлэн хэрэглэгчдийн өр төлбөрийн хэмжээнд гарсан өөрчлөлт болон өрхийн аж  ахуйн хүлээлт, харьцангуйгаар тэдгээрийн орлогод гарч болох өөрчлөлтийг тусгадаг.  Дундаж ба ахиу хадгалах ба хэрэглэх хандлагын үзүүлэлтүүд нь хадгаламж ба хэрэглээний функцийн шинж чанарыг тодорхойлох боломж олгодог бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар татвар төлсний дараах орлогын дурын өөрчлөлтөөс хамаарах хэрэглэгчийн зардлын болон хадгаламжийн өөрчлөлтийг төлөвлөдөг. Хөрөнгө оруулалтын зардал нь нийт зардлын нөгөө нэг бүрдэл нь юм....


Хамгийн гажууд нэртэн...

Бичсэн: Зоригт ван
17:04, 2010-03-05 .. Бичигдсэн: Сонин хачин .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол хүн бүр үр хүүхэддээ утга төгөлдөр нэр өгдөг уламжлалтай. Гэтэл нэг хүнийг тахин шүтэх дон шүглэсэн үед МЭЛС, МЭЛСЧО буюу Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэсэн нэрийн эхний үсгээр хүүхдэд нэр өгөх явдал байв.
Элдэв өвчин зовлон гай тотгор, далдын муу юмнаас хамгаалах зорилгоор Хүнбиш, Муугөлөг, Оргодол, Бэлтрэг, Хомоол, Энэбиш, Тэрбиш гэх мэт нэр өгдөг ёс ч байлаа. Эдүгээ тийм нэр ховор болсон боловч ард түмнийхээ ёс заншил, түүхэн уламжлалыг үл тоомсорлон хачин этгээд нэр өгөх явдал байгаа ажээ. Манай улсын паспорт авсан иргэдийн дотор Шунал, Шунахай, Яатуу, Ярвайдаг, Муйхар гэхээс гадна Үзэмтэй мантуу, Оочир, Пропуск, Люкс, Шээсмаа, Метро, Музей, Молоток гэх зэрэг гажууд нэртэн байгаа гэнэ. Мөн дуучин Далантайгийн аавыг Усны-Эх, жүжигчин Аглуугийн аавыг Луушаан гэдэг нь надад өвөрмөц санагдлаалдаа.
Ашигласан ном: Монгол нууцын хэлхээ

...


Хамгийн өвөрмөц, хамгийн хосгүй үнэтэй ном

Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт  бүтээлийн нэг бол улсын нийтийн номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх ном юм. Энэ номыг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монгол урчууд одоогийн Төв аймгийн нутагт орших Манзширийн хийдэд урлан бүтээжээ. Уг ном нь цаас хэрэглэлгүй зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн хуудастай бөгөөд номын үсгийг цутгаж алтаар шаржээ. Уг ном 10 боть бүхий Түвд, Монгол, хятад хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан, суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэжээ. Энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ. Ийм их алт, мөнгө, эрдэнэсээр урласан ном дэлхийд үгүй билээ. Монголчууд шиг номоо дээдлэн хүдэлдэг, алт, мөнгө, эрдэнийн чулуу, торго зэрэг хамгийн үнэтэй зүйлсээр ном хийж урладаг ард түмэн дэлхий дээр биднээс өөр  хэн ч хаана ч байхгүй билээ...  Сонин байх болов уу? гэж бодоод өөрийхөө 3н жилийн өмнө хийж байсан бие даалтныхаа хэсгээс оруулчихлаа шүү...Ашигласан ном нь Монгол нууцын хэлхээ гэж нэг жижигхэн...



Монгол хэл минь устаж байна...

Бичсэн: Зоригт ван
17:04, 2010-03-04 .. Бичигдсэн: Шүүмжлэл... .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүүлийн үед гадуур явж байхад хаа сайгүй буруу зөрүү, хайш яйш бичсэн рекламны самбарууд, дэлгүүрийн хаяг, зарлалууд тааралдах болждээ. Ялангуяа 100-н айл орчмын барилгын дэлгүүрүүд. Аргагүйлдээ тэд нар бол санаатай тэгж бичиж байгаа юм чинь...Муусайн хужаагууд... Орой гэртээ орж ирээд зурагтаа асаана , хараал идсэн хэдэн сувгаар нь нэг бол Монголчуудыг мунхруулаад удаж байгаа нөгөө л олон ангит Солонгосын савангийн дуурь, аль эсвэл ядаргаатай хэдэн реклам нь зогсоо зайгүй юм үзүүлэхгүй цувчихна...Сүүлдээ бүр киноны дундуур реклам биш рекламан дундуур кино үздэг болждээ бид чинь...За яршиг гээд хэдэн сонин гарчиглая гэхээр бас л бөөн алдаатай бичлэгүүд...Уг нь энэ сонин сэтгүүлийг чинь хянадаг хариуцлагатай редактор гэж хүн байдаг ухаантай биздээ. Дээр үед Цэдэнбал даргыг Цэдэнал гэж бичээд хатуу донгодуулж байсан юм гэнэлээ...Би өөрөө 10-н жилдээ Монгол хэлэндээ тийм айхтар сайн байгаагүй ч гэсэн ямар ч байсан наад захын хэдэн зөв бичих дүрмээ мэдээд байгаамаа. Ялангуяа ямар нэг баяр дөхөөд ирэхлээр л баяр хүргье( уг нь бол хүргэе гэж бичих ёстой ) гэсэн баахан буруу бичсэн рекламнууд үнэхээр и...



Өнөр хороололын Өөдгүй Баяраад...

Өнөр хороололын дундхан хавьд

Өндөөр нэгэн байшин буй

Өндөөр тэр байшинд нь

Өөдгүй нэгэн жаал буй...



Хорьдугаар зууны монгол зурхайч, Толгойдоо тооны машинтай хүн...


2010 оны 2-р сарын 19

-Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар бол гучаад онд хэлмэгдэж алуулсан хүмүүсийн хойд дүр нь-
Өдгөө их зурхайч маань бурхны оронд хэдүйн морилсон ч түүний үүх түүх амьд сэрүүндээ хуучилсан яриа өнөө ч үнэтэй хэвээр.
Зурхайч Дашдамба гэхээр Монголд мэдэх хүн цөөн. Харин “Малчдын календарь, хуанли” нэртэй цаг тооны бичгийг бол хэн хүн андахгүй. Гэвч энэхүү цаг тооны бичгийг 1970 оноос хойш гучин жил тасралтгүй зохиосон хүн бол Сундуйн Дашдамба юм.

Нэг. Миний мэдэх Дашдамба
Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын дал шахам жил хэн хүнийхтэй зүйрлэхийн аргагүй. Хар нялхаасаа өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл хонь дагасаар суусан сургууль, үзсэн эрдэмгүй бага насаа өнгөрүүлжээ. Тоглож наадаж өссөн үе чацуутных нь хуучилснаар голдуу явган нүцгэн хонь хариулах боловч газар зураад суучихаараа бүхнийг мартдаг “өвчтэй” байсан гэнэ. Өөрийнх нь өгүүлснээр ингэж явахдаа л тоо бодож, нэмж хасаж, хувааж үржүүлж сурчээ. Хэн ч энэ бүхнийг зааж сургасангүй, “хар аяндаа” л сурсан.

Түүнийг анх олж харсан дүр зураг миний сэтгэлээс өнөө ч арчигддаггүй юм. Онгож гандсан хар даалимбан тэрлэг хайш яайш өмсө...



Дэлхийд ганцхан нутгаараа бахархая...

  

Миний унасан газар угаасан ус маань хэдийгээр улсын нийслэл Улаанбаатар ч гэлээ аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Бүрэн суманд би үнэхээр хайртай. Энэ нутаг орноороо бахархаж, уул усанд нь залбирч, шүтэж омогшиж явдаг хүн. Зүгээр ч нэг бахархаад байгаа юм биш угаасаа бахархахаас өөр аргагүй дэлхийд ганцхан миний нутаг. Нэр нь хүртэл шүлэг Нээрээ сайхан нутаг гэж Дэндэвийн Пүрэвдорж агсны Сэгс цагаан богдод гардаг шиг нээрээ л нэр нь хүртэл бүрэн бүтэн байхын бэлгэдэл юмдаа... Ардын хувьсгалаас өмнө Бүрэн сум нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд харъяалагдаж байсан түүхтэй. Хошууны төв нь тэр үед эдүгээгийн манай сумын нутаг Баянгүн уулын энгэрт төвлөрч байжээ (энэ хайрханы нэрээр манайхан ургийн овгоо нэрлэж манай удмынхан Баян гүн овогтой болсон, мөн энэ хайрханы урд энгэрт 1998 онд өвөөгийх маань өвөлжөөд, хаваржаад, зусч байлаа). Манай нутгаас олон сайхан алдартнууд төрөн гарчээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Хайдав, Ардын жүжигчин олон түмэнд Тунгалаг тамир киноны Итгэлт баяны дүрээр мөнхөрсөн Очирбат, Монгол улсын  Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт,  ард...



Serial killer-11

Бичсэн: Обдоо
16:16, 2010-03-02 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Теодор Банди

/1947-1989 онд амьдарч байсан. АНУ-ын иргэн. Хоч нэр нь Тэд Банди, Крист Хаген. 1989 онд 40 эмэгтэйг алсан учир 1989 онд цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн./

Царайлаг эрэгтэй алуурчдын жагсаалтыг яар аргагүй тэргүүлдэг энэ эр харгис хэрцгий цуврал аллагаараа АНУ-д Белль Ганнесийн дараагаар 2 дугаар байранд бичигддэг юм. /PS: Цуврал алуурчдыг байр эзлүүлэх нь утгагүй боловч нэгэн сайтад ингэж бичжээ./ Дур булаам ааш, хэнтэй ч эелдэг боловсон харьцдаг хуурамч чанараараа олон найз нөхөдтэй, боловсролтой, сайн зөвлөгч, харилцан ярилцагч түүнийг гадаад төрх нь цуврал, манъяак алуурчин гэсэн ойлголтыг хэнд ч төрүүлэхээргүй нэгэн байсныхаа хүчинд чамгүй олон жил баригдалгүй явж хуулийн хүрээнд хэргээ шийдүүлэхэд нөлөө үзүүлж байсан байна. Түүнтэй улзсан хэн бүхэн эхний мөчөөс түүнд татагдаж, ялангуяа эмэгтэйчүүд өөрийн эрхгүй ойртдогоос хэн ч түүнийг цуврал алуурчин гэж төсөөлж чаддаггүй байж.

Түүний ярьж хэлж буй зүйл, биеэ авч яваа байдал нь өндөр соёл боловсролтойг нь гэрчилж, шог хошин яриагаараа олон найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй болсо...



{ Сүүлийн хуудас } { 69-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо