the feel

Хавар болж чи дэргэд үгүй.

Бичсэн: Чойрын Хүү
18:14, 2010-04-27 .. Бичигдсэн: Бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Манай нутгын хавар яг л хэвээрээ. Жаахан л салхинд хамаг шороо нь тэнгэрт гарч буухдаа булт олныг бухимдуулж,  хамар хоолой, нүд рүү чихнэ. Амьсгалж чадахаа болитол, тэр байтугай хажуу хүнээ харахын аргагүй болтол шуурна гээ ч. Өнөөдрийг би тийм л өдөр болох нь гэж бодсон боловч ажил тарахын өмнөхөн гадаа нам жим, ажин түжин болж жаргах гэж буй наран илч муутай ч ихэмсэг нь аргагүй баруун хойно ярвайж байхийн. Бодвол маргааш сайхан өдөр болох бололтой. Өглөөдөө тиймэрхүү байсан тэнгэр үдээс хойш сайхан цэлмээд ажлаа таран алхаж явахад өсвөр насныханаас авхуулаад үе тэнгийн залуус хамтдаа их жа...


Амьдрал тэтгэх ариухан үйлтгэл ээ гэж хэхэхэхэ..................

Бичсэн: Чойрын Хүү
17:51, 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ес эхлэх шөнө
Ертөнцийн жамыг дагаж
Засгийн төмөр орон дээр
Залуу настайгаа золгов..........



Алтан шаргал мододтой
Аглаг ойн гүнд нэгэн агуй буй
Түүн рүү хир барагийн хүн орох нь үгүй
Түрэмгий нь дэндсэн омголон залуу л орно
Уг агуйд залрахын учир юун хэмээн асуухул
Ум зандан рашаан буй хэмээхүй
Тэр рашааныг амсвал нэг насны жаргалыг амталж
Тэнгэрийн ивээлийг олсон юм мэт баясаж явдийм.



Давчуухан хугацаатай богинохон үдэш
       аадар бороо шиг асгарсан тачаал
Дахин ирэхгүй ахархан жаргал
       анхны шөнө шиг ариухан үйлтгэл
Шингэн дуу, нүцгэн бие
       тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй
Шимэх уруул, нүгэлгүй...


Нулимс мэлтэлзүүлж, сэтгэл дүүргэдэг, бодол ээнэгшүүлж, хийморь босгодог нутаг минь........

Бичсэн: Чойрын Хүү
17:08, 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ижийн минь сэтгэл шиг уужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа.


Хан холоос цуутай
Халхын уудам нутаг
Хадган цэнхэр өнгөтэй
Говьсүмбэрийн уулс
  Харь нутгийн хүмүүсийн
  Хараанд өртсөн
  Үйзэн цэнхэр
  Оцол Сансарын уулс - Миний Боржигон



Ээрэм цэнхэр талынхаа чулуу бүхнийг илж
Энхэр бүлээн хайраараа ирмэг бүрийг нь зөөллөж
Эхийн уяхан сэтгэлээр толгод бүрээ үнсэж
Эцгийн уужуу ухаанаар тойром бүхнээ үлээдэг
Энэ нутгын минь өвгөн салхи аа


Талын өвгөн салхи эргэн хурган домог шивнэнэ
Тавилан төгс Монгол түмний түүхийг сэвшиж а...


Би...............

Бичсэн: Чойрын Хүү
16:54, 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би - Эргэл мөргөлийн эрэлчин
                    Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
                    Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
                    Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
                    Буянгын үр ээ.........



Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ
Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ
Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана
Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална



Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
  Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
  Нүцгэн орчлонг умартан мансуурч
  Шүлэглэж, с...


Хүлээж л байна даа амрагхан минь.

Бичсэн: Чойрын Хүү
16:04, 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зөөлөн цэнхэр бороо үе үесхэн зүсрээд
Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд
Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод
Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь.
Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод
Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж
Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч
Бүтдэггүй л юм бүтдэггүй хорвоод шүд зуугаад яахав дээ.
Үнэг хайчлан баривч эсгэн хүлээгүйгээс хойш
Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ
Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ
Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн
Үрийн тэнгэр ханийн заяаг гомдоож хорвоог хуваачаа...


Орхиод одсон одхон Оюунанаа чамдаа

Бичсэн: Чойрын Хүү
13:13, 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүлгийн шивнээ болон урсах
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор


Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж
Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил гарыг чинь атгаж
Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй
Кар*-тай өвлийн жихүүнд жиндэж үзэлгүй
Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр наланхан сууж
Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа.....


Жавар үргээж
Жаргалтай инээсэн - Нүд
Нүгэл үргээж
Нүдээрээ инээсэн - Охин

Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүсэг итгэлийн тарнийг зүрхэндээ...


SECRET

Бичсэн: Обдоо
19:18, 2010-04-26 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Хавар цаг шуургатай ч гэсэн сайхан байдаг. Хайр авчирдаг учраас л сайхан байдаг. Хавартай, хайртай учраагүй байсаар хичнээн ч удчихсан юм бүү мэд. Гэхдээ би хайж байгаа хүнээ олчихсон болохоор санаа амар байна.... Эрэн сурвалжилж байсан хүнээ олчихсон. Атгахан цээжний гүнд, аягахан нүдээр хэн нэгнийг хүлээсээр хайсаар ... дэргэдхэн байсныг би яаж мэдэхэв дээ. . Хүн сохор гэдэг үнэн юм даа. Заавал тэрийг биеэрээ үзэж байж мэдрэх...  Сэтгэлдээ сайн зүйл тээгээд, гэрэл гэгээ цацруулаад, дотроо сайхан зүйл бодвол тэрийгээ олдог гэдэг "нууц"-ыг заавал нотлох албагүй. Харин одоо би түүн рүүгээ явлаа...


Орхи

Бичсэн: Обдоо
18:02, 2010-04-22 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүгдийг орхи. Эхний байрандаа эргэж очих хэрэггүй. шааригдах хэрэггүй зүгээр л урагшаа яваад бай. Зэрлэгээр сэтгэж, чалчиж найзуудынхаа дургүй хүргэж, ад үзэгдэж, хөөгдөж, эрүүгээ цууртал цохиулж, элэгдэж хорогдож, сурч, гэгээрч, нүүж, сууж гүйсээр энэ сарыг үдэж байна даа.
Хэл сураагүйн зовлон гэдэг нэг юманд чадуулаад сууж байна. Урд боломж байгаа болохоор энэ долоо хоногоос хуулийн англи хэлний сургалтанд сууж эхлэв. Чан чан чан гээд товчхондоо гэгээрлийн хажуугаар салалтын сар байлаа...  найз нөхдөөсөө хөндийрсөн, үзэн ядагдсан...
Хов жив гэдэг хүнийг алдаг гэдэг юутай үнэн ажгуу. Мөрөөрөө...


Эссэ бичлэгийн уралдааны дүн

Бичсэн: Обдоо
15:19, 2010-04-20 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос


Бид хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна эссэ бичлэгийн уралдааны эцсийн дүн гарлаа. Нийт 68 эссэ уралдаанд ирүүлснээс шүүгчид удирдамжид заасны дагуу эхний шатанд 20 эссэг шалгаруулж, 2 дугаар шатанд хэлэлцэн дүгнэсний эцэст 7 эссэг шалгаруулж шагнал гардуулав. 

Д.Идэржаргал., МУИС, НШУС                             Тусгай байр
Б.Энхцэцэг ., Цагдаагийн Академи                      2 дугаар байр
П.Нарангэрэл., БХИС                                          2 дугаар байр                      
Б.Батмандах., МУИС. ХЗС                                    Тусгай ...


Харанга хамтлаг Сананадаа...

Бичсэн: Зоригт ван
14:42, 2010-04-19 .. Бичигдсэн: Харанга... .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ таб-г Харанга хамтлагийн Бодлын тэнгис нэртэй цомогт орсон хувилбараар нь хийчлээ...Best of Haranga –д болохоор арай өөр өнгөөр дарсан байналээ...За тэгээд алдаа байвал хэлээрэй...Ойрд гитараа бариагүй бүүр төсөөрчижээ хөөрхий хэхэ...Уг нь бол нэр нь Үгүйлэн санана юм байна лээ шүү..Би албаар Сананадаа гэд биччихлээ...

 Bm      Em   F#             Bm

Сананадаа чи намайг санана

          Em         A                          D

Сар нарыг унтуулан сэрээж сананаа

              Em      A                        D

Нартайд чи намайг санаж ганданаа

               Em               F#            Bm

Сартайд...



{ Сүүлийн хуудас } { 63-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо