the feel

X сэдэв Мөнгө зээлийн бодлого

Бичсэн: huslen
20:17, 2010-06-07 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Төрөөс мөнгө зээлийн бодлогыг ашиглан бүрэн ажил эрхлэлттэй нөхцөлд инцляцигүй эдийн засгийг бий болгохыг эрмэлзэж байна. Энэхүү зорилтыг шийдвэрлэхийн тулд төрөөс мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх ёстой.  Мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахын тулд Төв банк нь юуны өмнө нээлттэй зах зээл дээр янз бүрийн хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулах, мөн түүнчлэн хүүгийн тооцооны үнэ болон нөөцийн нормыг өөрчлөх зэрэг арга хэмжээ авдаг. Нээлттэй зах зээл дээр явуулах улсын сангийн төлбөрийн хоёр дахь зах зээл дээр явуулах үйл ажилгаа бол мөнгөний нийлүүлэлтэд хяналт тавих хамгийн уян хатан хэрэгсэл юм.
Зээлий...


IX СЭДЭВ Мөнгөний нийлүүлэлтэд банкны гүйцэтгэх үүрэг.

Бичсэн: huslen
20:14, 2010-06-07 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Арилжааны банкууд нь зээлийн системийн үндсийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын хуримтлалтай хүмүүс болон хөрөнгө оруулагчдын  хооронд зуучлагчийн үүргийг гүйцгэдэг. Банкнуудын төвлөрүүлэн авсан хадгаламж нь өр төлбөр болон ба тэдгээрийн хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгийн пассивт хамаарагдана.  Банк нь янз бүрийн актив байдлаар (зээл, үнэт цаас, бэлэн мөнгө, нөөц) өөртөө төвлөрүүлэн авсан хөрөнгийн банкны актив, пассивын бүтэц, бүрэлдэхүүн нь тодорхой хугацаанд хийгддэг тэнцлийн тайланд тусгагддаг бөгөөд  актив нь хадгаламж ба өөрийн хөрөнгийн нийлбэртэй тэнцэж байдаг байна.  Орчин үеийн банкны үйл ажиллагаа нь хэсэгчилсэн нөөцийн  тогтолцоонд үндэслэгдэнэ. Төв банк нь арилжааны банкуудад зайлшгүй байх нөөцийн нормыг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгө болон төв  банкин  дахь дансны хөрөнгийн хэлбэрээр арилжааны банкны нөөц тодорхойлогддог. Жинхэнэ байгаа нөөц  нь байх ёстой ба илүүдэл нөөцийн нийлбэрээс бүрддэг. Төв банк нь нөөцийн системийг ашиглан банкуудын зээлийн , зориулалттай хөрөнгийн хэмжээ, эргэлтэнд байгаа нийт хөрөнгийн өөрчлөлт болон зээл олгох нөөцийг хянаж байдаг. Арилжааны банк зээллэг олгох замаар мөнгө бий болгодог боловч, түүний мөнгө үржүүлэх бололцоо нь хязгаарлагдмал байдаг. Зайлшгүй нөөцийн хэмжээ нь чекийн дансуудын шинээр бий болсон нийлбэр дүнгээрээ банкны илүүдэл нөөцтэй тэнцэх хүртэл гүйлгээнд нэмэгдэл мөнгө гаргах боломжтой байдаг байна. Банк бий болгосон мөнгө нь бусад банкуудад ч мөн мөнгийг бий болгох зээллэг болон хувирдаг байна. Зайлшгүй нөөцийн норм хэдий чинээ бага байна,арилжааны бүх банкуудын олгох зээлийн нийт хэмжээ ба тэдгээрийн хөрөнгө оруулалт төдий чинээ их байна....


Сонирхолтой газарзүй 4

Бичсэн: legion
19:55, 2010-06-07 .. Бичигдсэн: ГЕОДЕЗИ БАЙР ЗҮЙ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Сонирхолтой газарзүй цувралынхаа энэ удаагийн дугаарт талбайн аргаар үзүүлсэн хэд хэдэн харьцуулалт зураг болон бас бус өөр хэдэн сонирхолтой зураг олоод бэлтгэлээ. Та бүхэнд таалагдах байх оо.

1.Дэлхийн улсуудын согтууруулах ундааны хэрэглээ. /Эндээс харахад Америкчууд үнэхээр ихийг хэрэглэдэг байх нь.../

2. Цагаачлан явагсдын тоо /Хөөрхий Ази, Африкийн хэдэн ядуу орны иргэд л хамгийн ихээр цагаачилж байгаа биз./

3. Дэлхийн улсуудын цэрэг армийн зардал /АНУ бараг дэлхийн улсуудын цэргийн зардлын тал хувийг бүрдүүлж байна даа. Ганцаархнаа гэхэд аймар юм./

4.  Хүүхдийн тоглоом импортлогч гол орон бол Хятад, тэгээд Хонконг байна.

5. Дэлхийн хүүхдийн тоглоом экспортлогч гол орнууд

6. Байгалийн осол гамшгийн улмаас нас барагсдын тоо

7.  Эрүүл мэндийн үйлчилгээ

8. Ирак улсын зураг /Ирак улс нь Персийн булангийн хойд хэсгээр нарийхан зурвас газарт ердөө 29 км үргэлжлэх далайн зурвас гарцтай. Энэ нь Саддам Хусейны Кувейтэд довтлох нэгэн шалтгаан болж өгсөн юм./

9. АНУ Мексикийн хил. Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй хэрэг зөрчил ихтэй хил

10. АНУ Мексикийн хил. ХӨ-ийн 49-р градусын өргөргийн дагуу тогтоосон тэгш шугаман хил.

Сонирхолтой хил үргэлжлэл бий...


...


VIII сэдэв Мөнгө, банкны систем

Бичсэн: huslen
17:36, 2010-06-07 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Мөнгөний мөн чанарын талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг. Одоо үед олонхи эдийн засагчид мөнгийг түүний гүйцэтгэх үүргүүдээр нь, тухайлбал тооцооны нэгж, гүйлгээний хэрэгсэл, хуримтлалын хэрэгслийн гүйцэтгэх үүргээр нь дамжуулан тодорхойлж байна. Мөнгөний зах зээлийн шинжилгээ нь өөртөө мөнгөний нийлүүлэлт, тэдгээрийн эрэлт, үнэтэй холбоотой асуудлыг багтаадаг. Мөнгөний нийлүүлэлтийн бүрдлийн хувьд одоогоор нэмэгдсэн үзэл алга байна. Гол төлөв түүнд бүрэн ба бараг бүрэн гүйлгээний чадвартай улс, арилжааны банк, хадгаламжийн байгууллагуудын зээлийг хамааруулж үздэг. Эдгээр зээллэг нь мөнгөн нэгтгэлээс бүрдэнэ.          М1 – (бэлэн мөнгө ба чекийн хадагаламж)         М2- (М1 ба чек олгоогүй хадгаламж, богино хугацаатай хадгаламж)         М3 – (М2 ба урт хугацаатай хадгаламж)
Гэхдээ...


VII сэдэв . Эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзэл

Бичсэн: huslen
17:11, 2010-06-07 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зах зээлийн эдийн засагт тогтворгүй байдал нь түүний нэг гол шинж мөн. Түүнд өрнөлт ба уналт нь эдийн засгийн мөчлөгийн байдалтай байдаг. Иймэрхүү маягийн  мөчлөгийн хэлбэлзэл нь эдийн засгийн тогтворгүй байдлын бусад хэлбэрүүдтэй холбоотой юм. Олонхи эдийн засагчид ялангуяа Кейнсийн чиглэлийг баримтлагч нь эдийн засгийн өөрчлөлтийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын зардлын хэмжээнд гарсан өөрчлөлт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж  үздэг бөгөөд энэ нь янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалах ба тухайлбал:Худалдан борлуулах хэмжээнд гарсан өөрчлөлтэй ч холбоотой юм. Тэдгээрийн далайц ба хугацаа нь томоохон хөрөнгө оруулалтын эхлэх ба дуусах хугацаанаас мөн хамаардаг. Кейнсийн чиглэлийнхэн эдийн засгийн өсөлтийн хэлбэлзлийн мөчлөгт шинжий акселераторын зарчим ба мультипликатор-акселаторын механизмын үйлчлэлээр тайлбарладаг. Кейнсийн чиглэлийн хүрээнд акселаторын үзэл баримтлал нь сүүлдээ Фришийн ба Хиксийн эдийн засгийн өсөлтийн онолуудаар улам баяжигджээ....


VI сэдэв. Сангийн бодлого

Бичсэн: huslen
17:05, 2010-06-07 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сангийн бодлого гэдэг нь улсын төсвөөр дамжуулан эдийн засгийн хөгжлийг тогтворжуулахад чиглэсэн тодорхой зорилго бүхий үйл ажиллагаа мөн. Дж.М. Кейнс чиглэлийг баримтлагчид нь үйлдвэр эрхлэгчид болон өрхийн аж  ахуйгаас төрийн ялгагдах гол ялгаа нь хувийн бус харин нийгмийн ашиг сонирхолыг илэрхийлдэгт оршино гэж онцлон тэмдэглээд сангийн бодлогыг эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, сайн түвшин болон үйлдвэрлэлийн өөрчлөлтөд төрийн зүгээс үзүүлэх хамгийн үр ашигтай хэрэгсэл байдлаар авч үзсэн юм. Эдийн засгийн тэнцвэрийн Кейнсийн загварт сангийн бодлогын тогтворжуулагч үүргийг нийт зардлын өөрчлөлтөөр буюу, өөрөөр хэлбэл, нийгмийн эрэлтээр дамжуулан түүний тэнцвэрт үндэсний цэвэр бүтээгдэхүүнд нөлөөлөх нөлөөлөлтэй холбон авч үзсэн байдаг. Энэхүү загварыг хялбаршуулсан хувилбарт зорилтот сангийн бодлогыг авч үзээд, харин түүний эдийн засагт нөлөөлөх түүний нөлөөллийн шинжилгээг нь олон хүчин зүйлсийн хийсвэрлэлтэнд (үнэ тогтвортой бүх төрлийн албан татварыг зөвхөн хувь хүний татвараар төлөөлүүлсэн хөрөнгө оруулалт нь ҮЦБ-ий хэмжээнээс хамаарахгүй, экспорт байхгүй гэх мэт) үндэслэсэн байна. ...


V сэдэв. Сонгодог онолчдын болон Кейнсийн загвар дахь үйлдвэрлэлийн тэнцвэр

Бичсэн: huslen
16:55, 2010-06-07 .. Бичигдсэн: Макро эдийн засаг хичээл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эдийн засгийн ном зохиолд “Нийт эрэлт Нийт нийлүүлэлт” (AD-AS) –ийн макро эдийн засгийн тэнцвэрийн ерөнхий загварыг янз бүрээр тайлбарладаг. Энэ загварын сонгодог хувилбар нь Сэйгийн хуулийг үндэслэл болгодог бөгөөд дараах байдлаар томъёолж болно.

1.         Цалин ба үнэ туйлын мэдрэмжтэй.

2.   Юуны өмнө, нийт нийлүүлэлтийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч байдлаар авч үздэг.

3.   Бүрэн ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлүүдийн бүрэн ашиглалтын түвшинд нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн тэнцвэрийг зах зээлийн механизм нь хангах чадвартай.

4.   Нийт нийлүүлэлтийн хэмжээ ба эдийн засгийн боломжит чадавхи хоёр байнга тэнцэж байх хандлагатай. Ийм учраас нийт нийлүүлэлтийн муруй нь үнийн түвшингийн өөрчлөлт ба үйлдвэрлэгдсэн орлогын тогтмол хэмжээг тусгасан босоо шулуунаар дүрслэгдэнэ.Дж. М. Кейнс нь Сэйгийн хууль болон үнэ цалин хоёрын туйлын уян хатан шинж чанарын тухай сонгодог чиглэлийн үзэл баримтлалыг шүүмжлэн ерөнхий тэнцвэрийн загварын талаар зарчмын ялгаатай тайлбар өгсөн юм. Тухайн үе шатанд түүний шинжилгээ нь зарчмын ач холбогдолтой бөгөөд Кейнсийн онол нь дараах г...



Монгол Улсын Зэвсэгт хүчин

Бичсэн: legion
14:22, 2010-06-07 .. Бичигдсэн: ЗЭВСЭГТ ХҮЧИН .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
https://legion.blogmn.net/Монгол Улсын Зэвсэгт хүчин Монгол Улсын Зэвсэгт хүчин
Монгол Улсын төрийн далбаа Удирдлага Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Дарга Цэрэндэжидийн Бямбажав Цэргийн нас 18 Хугацаат цэргийн алба тийм Цэргийн
алба хаах насны 736,182 эрэгтэй, нас 15-49 (2005),
734,679 эмэгтэй, нас 15-49 (2005) Цэргийн
албанд тэнцэх 570,435 эрэгтэй, нас 15-49 (2005),
607,918 эмэгтэй, нас 15-49 (2005) Цэргийн алба хаах
насанд хүрч буй 34,674 эрэгтэй (2005),
34,251 эмэгтэй (2005) Зардал Төсөв $23.1 сая (2002) ДНБ-нд эзлэх хувь 2.2%

Монгол Улсын Зэвсэгт Хүчин гурван үндсэн салбартай. Тухайлбал: ерөнхий зориулалтын, хил хамгаалах, дотоодын аюулгүй байдлын хүчин гэж хуваагдана. Энхийн цагийн энэхүү бүтэц нь дайны үед өөрчлөгдөн зохион байгуулагданаү
 Бодлого

//

Геополитикийн байршил, эдийн засгийн хүч чадлаасаа хамаараад Монгол Улс цэргийн өвөрмөц бодлого хэрэгжүүлдэг. Монголын зэвсэгт хүчин гадны халдлагын эсрэг тусгаар тогтнолоо хамгаалах хязгаарлагдмал ч...



Улаанбаатар дахь утасгүй интернетийн сүлжээ

Бичсэн: legion
13:46, 2010-06-07 .. Бичигдсэн: ИНТЕРНЕТЕД АЖИЛЛАХ ЗӨВӨЛГӨӨ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
https://legion.blogmn.net/

Кристал лоунж

Их дэлгүүр

Төв шүүдан

АйТи парк

Тэнгисийн хажуу талд бишрэлт зочид буудал

Мобикомын салбар

Скай дэлгүүр

Барилгачдын талбай

Лавазза

Би энэ газруудыг л мэднэ. Хөдөөний банди болохоор манай гэрт ийм юм байдаггүй. Харин УБ-д бол

нилээн байдаг юм байна лээ. Магадгүй одоо лаптопоо асаагаад үзээрэй орж ирж магад шүү . Ер нь их

дээд сургууль албан байгууллага бүгд л ийм болчиж. Уадхгүй wireless хакдах хичээл оруулна. Аягүй бол




Галт үнэгийг галыг нь унтартал хурдлуулах арга

Бичсэн: legion
13:18, 2010-06-07 .. Бичигдсэн: ИНТЕРНЕТЕД АЖИЛЛАХ ЗӨВӨЛГӨӨ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
https://legion.blogmn.net/

Хаягийн мөрөнд "about:config" гэж бичээд Enter дар.

network.http.pipelining гэсэн өгөгдлийг олоод утгыг нь true болго.


network.http.proxy.pipelining гэснийг бас true болго.

network.http.pipelining.maxrequests гэсэн өгөгдлийг олоод утгыг нь 8 болго./Заавал 8 шүү/

Баруун товчоо дараад гарсан цэснээс нь New --> Integer гэж сонго.

Нэрийг нь: nglayout.initialpaint.delay гэж өгөөд утгыг нь 0 (тэг) гэж өг.

Одоо ёстой солиотой болно за. Хакдаад өгөөрэй хамаа хахахахаха.




{ Сүүлийн хуудас } { 48-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо