the feel

Алба мөнх биш

Бичсэн: Обдоо
15:28, 2007-10-09 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Төрийн албан хаагчидын тооллого болох гэнэ. Дээхний маллын тооллого шиг  юм болохийн байхаа.  Одоо нам засгийн удирдагч нар хэдэн хүн төрд ажиллаж байгааг тоог нь мэдэхгүй гэнэ. Тэгэхээр ямар юмных нь төрийн хяналт байхавдээ. Өрөвдэлтэй юмаа.

 Уг нь хөөрхий хэдэн эвэртэн туурайтнууд цалин нэмэх санаа гаргаж  гэнэ. Гэтэл тэр  үнэ нь бусад  нийгмийн сөрөг үзэгдэлүүдтэй нийлээд ард түмэн,  хувийн хэвшлийнхний хоолойг багалзуурдаж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 мянган төгрөг болосон 10 сарын 1 нээс .  Ингэхээр хувийн хэвшил эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага бүхэн үйллчилгээ бара...



Зочин соёл

Бичсэн: Обдоо
12:13, 2007-10-07 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Бидний байгаа энэ соёл маань холимог соёл гэж ярьдаг хэлдэг, бичдэг, шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл европ болон үндэсний соёлууд маань хоорондоо холилдсон гэсэн үг л дээ. Угтаа бол  тухайн үндэстний өөрийн соёл давамгайлж байвал эзэн соёл хүчтэй байнаа гэсэн үг. Харин зочин соёл давамгайлаад эхлэх юм бол тухайн зочин соёлтой гүрний харъяанд,  хараат  болох нь  ойрхон байнаа гэсэн үг_ 

Та бүхэн одоо харж л байгаа байх даа. Хаашаагаа аль ч суваг эргүүлнэ Солонгос кино. Хөвгүүд, эмэгтэйчүүд охидууд үүнийг л дууриаж аяглана, аашилна, хувцаслана. Хоолонд орно хужаа хоол , солонгос хоол,  юманд орж зуг...



Чин сэтгэл

Бичсэн: Обдоо
17:01, 2007-10-04 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

2 эр  шал будаж байна.  Эхний эр бодно: "Дарга ч намайг шал будаж байгааг хараад амаа олохгүй магтана даа " гэх. Харин дараагийн залуу бодно: Энэ хэсгээр нь сайн будаагүй байх чинь, давхарлаад будчихвал сайн тогтоно доо" гэж бодож чин сэтгэлээсээ будна.  Дарга хэрэв орж ирээд магтахгүй байвал яах вэ? . Мэдээж эхний эрд таагүй хүндхэн тусах болно доо.  Харин дараагийн эрд бол  магтсан ч эс магтсан  ч хамаагүй. Нэгэнтээ тэр ажлыг хийж дуусгахаас хойш чин сэтгэлээсээ хийвэл өөрийнх нь санаанд ч нийцнэ,  өөрөө ч хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун үлдэнэ. Өөрийнхөө хийсэн үйлдэл,  үр бүтээлдээ эзэн нь...



тархи

Бичсэн: Обдоо
09:58, 2007-10-03 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүнүүсийн толгойг юугаар хэмждэг вэ? юугаарч байж болох юм. 58, 57 размерээр нь үү? эсвэл ухаж аваад жингээр нь үү? Хэдэн халтар төгрөг өгөөд хальт хульт эзэмшсэн мэдлэгээр нь үү Эсвэл амьдарлынхаа  туршлага дээрээ эзэмшээд ирсэн ухаанаар нь уу нэг бол хэр олон ном зохиол уншсанаар нь уу Бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэгээр нь үү Эсвэл авсан дипломных нь тоогоор уу? Эсвэл ярьж байгаа яриа , үйлдэлээр нь үү? Энийг тогтоох аргагүй л дээ

Ямартай  системчлэгдсэн мэдлэгийн тогтолцоо маань  мэдлэг. Тэгэхээр хүний тархийг системчлэгдэж бол хэмжиж барахгүй ш д  Нээрээ нэг юм сонирхуулахад Ленинийг а...



Хөгшид дээрээ очсоон

Бичсэн: Обдоо
17:27, 2007-10-02 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Хөгшин ээж, аав, эмээ дээрээ очхийнсоон гэсээр очиж чадаагүй байж байгаад энэ бүтэн сайнд нэг юм зав гарган байж очлоо.

Аавын ээжийг эмээ гэнэ. Цагаан толгойтой болохоор манай дүүгийн хүүхдүүд "орос эмээ" гээ дуудах. Уулаасаа хотожсон ганган эмээ бий дээ. Өвөө маань багад нас барсан юмаа.

Харин хөдөөнөөс ирсэн ээжийн аав ээж хоёрыг баруун аймгийнхний хэлдэгээр "хөгшин ээж", хөгшин аав " гэж ялгаж дуудна.  

Тэд маань бүгдээрээ дал нас гараад явж байгаа. Буянтай буурлууд дээрээ очих сайхан байлаа.  Хаая ирэхгүй болохоор хараад суучихдаг юм.  Эмээгийн хэлдэгээр "элэг муутай " гэнэ. Энэ нь боло...



Боолын хөдөлмөр

Бичсэн: Обдоо
11:08, 2007-10-02 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Хийж байгаа ажилдаа түүртээд тэрэндээ дургүй болоод эхэлвэл тэрийгээ орхих эсвэл дасан зохицохоос өөр арга байхгүй ш дээ. Хэт их ажиллаад л яваад байхаар заримдаа нөгөө дээхний хүнийсийн хэлээд байдаг шиг  хуучинсаг, хэнээтэй, мангаа гээд л нэрлэх байсан биз.

                Байнгын ажиллаад ажиллаад л гэртээ ирээд хоолоо идэнгүүтээ унтаад тэгээд ажилдаа ирээд л ажиллаад л ахиад гэртээ ирүүтээ унтаад л ажиллаад л............яваад л байна даа. Юуны төлөө ажиллад байгаамб. Юуны төлөө тэгээд биеэ, нервээ бараад байгаамб? Сая сая хүнүүс, сая сая гариг ертөнцийн дэргэд ингэж хайран залуу нас цаг ...



Талархал

Бичсэн: Обдоо
09:16, 2007-10-02 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Ингэхэд бид чинь хэн нэгэнд баярласанаа илэрхийлж  талархаж сурсан билүү. Нүүдэлчин хүмүүсийн сэтгэхүйд ийм бусдад баярлаж талархаснаа илэрхийлнэ гэдэг бол зусардаж байгаагийн шинж гэж үздэг байсан нь одоо бидний үед  ул болсон байна.  Ээждээ аавдаа өсгөж хүмүүжүүлсэнд нь багшдаа сурган хүмжүүжүүлсэнд нь б найз нөхөддөө түшиг дэм болж яваад нь баярлалаа гээд нэг хэлчихсэн бил үү? Нөхдөө Аан?

Заавал нэг тус дэмийг биетээр бодитоор мэдэрч байж тэрийгээ тус гэж хүлээж авдаг , албатай юм шиг. Хэрэв туслахгүй бол тэрэнд бяцхан туниад л явдаг шүү дээ. Тэрэн дорвол зүгээр нэг удаа баярлалаа гээд нэг...



Сайхаан

Бичсэн: Обдоо
11:48, 2007-09-21 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хэдэн хоног хөдөө яваад ирий дээ. Сайхаан. хааяа нэг хөдөө яваад ирэхээр тэнэгэр уужим тал шигээ сэтгэлтэй хөдөөнийхөнөө хараад тайвширчихдаг юм. тэд юунд ч юм бэ ерөөсөө яардаггүй /Мэдээж яардаг хүмүүс байгаа л байх/ тайван сайхан хүмүүс нь дийлэнхи бий дээ.  

Хааяа боддог юм... энд хийж байгаа зүйлдээ түүртсэн хүмүүс нэг хөдөө яваад ирмээр юм гэж....

Анхандаа боддог байлаа. хөдөө ажлаар явж байгаад бүүр хээр талд хонио хариулж яваа залууг хараад .." Хайран сайхан залуу нас нь ингээд хээр талд явсаар байгаад өнгөрөөгөөд л " гэдэг байсанаа.. одоо бол өөр   өө тэр залуучууд харин ч ёстой  азт...



Өөөрөө өөртөө эзэн

Бичсэн: Обдоо
18:53, 2007-09-19 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Өглөө автүобусанд орлоо. Кондуктор ажилдаа түүртэнэ. Тэндээс мөнгөө өгч байгаа хөөрхий оюутныг загнан: тэнэг юм уу хаашаа юм, Наад  Визагаа олигтойхон харуулчихаач" Чи одоо ямар бутархай мөнгө өгдөг юм бэ ? гээд л ялих шалихгүй юман дээр бухимдана

Ажил дээр очлоо. нэрийг нь хэлээд яахав нэгэн бээр ажлаа хийж байгаа мөртлөө ганц нэг асуусан асуултанд бухимдааж , . "...Ядаргаатай юм, Би ууртай байна. надыг битгий уурлуудаад бай" гэнэ.

Өдөр нь ажил хөөцөлдөж байгаад нэг байгууллага дээр мэдээ баримт авахаар орлоо. Нарийн бчииг нь ажлаа хийж байгаа мөртлөө уурлана. "та одоояагаад байгаа юм бэ ? ...



Уйдаад байнаа

Бичсэн: Обдоо
18:27, 2007-09-19 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн болгон заавал уйдах албагүй л дээ . Гэхдээ мэдээж нэг нь баярлаж байхад нөгөө нь гуниглана. Мэдээж өдөр болгон шинэ учраас , өдөр болгон өөр , өдөр болгон давтагдашгүй учраас, хүн болгон адилгүй учраас л тэгдэг байх. 

Энэ ажлаа,  амьдарлын хэв маягаа хүн өөрөө хэрхэн төсөөлж байгаагаас, хорвоог хэрхэн  харж байгаагаас нь шалтгаалдаг гэж боддог би . Тунгалаг шилний цаанаас хорвоог харж байгаа хүн өөр, Бохир шилний цаанаас харж байгаа хүн хорвоог харж байгаа бохироор төсөөлж таараа ш дээ.

Гэхдээ өнөөдөр би уйтгартай байнаа. Хүмүүс тус бүрийнхээ асуудалд түүртээд , Би болохоор өдөр тутмынх...



{ Сүүлийн хуудас } { 109-р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо