the feel

аймаар өдөр

 таагүй явдал тохиолдвол яагаад ч юм бэ би хэн нэгэнд ярихгүй бол эсвэл өдрийн тэмдэглэлдээ бичихгүй бол сэтгэл тайвширдаггүй зантай хүн юмуу даа. энэ заримдаа дажгүй байдаг ч заримдаа хүнд ярих ёсгүй эсвэл дэвтэртээ бичиж болохгүй зүйл гэж байдаг байх. сэтгэл аймаар тавгүй бүр бүх зүйлээ хаяад хаашаа ч хамаагүй явмаргүй санадах юм. хүсэж хүлээж байсан тэр зүйл нь сэтгэлд нийцэх нь битгий хэл амьдралыг минь аймшиг болгон хувиргаж, хүнд хэлэхэд ч ичмээр байдалд намайг оруулсан мэт. гунигтай гэхэд гунигтай биш харамсалтай гэхэд дэндүү харамсалтай миний залуу нас. юмыг ингэж хардаг миний буруу юу? эсвэл бүх зүйлийг нурааж сэтгэл рүү минь хүйтэн ус цацаж, хүсэл мөрөөдлийн галыг минь унтрааж, аймшигт торонд хоригдох мэт сэтгэлийг минь шаналгах тэр зүйл үү? би яагаад хүссэнээрээ сайхан амьдарч болдоггүйн бэ? надад яагаад дандаа ийм зүйл тохиоддын бэ? яагаад ийм байдлаас гарах гарц байдаггүйн бэ? би яагаад ийм гэнэн юм бэ? би яагаад ийм асуудалд эмзэг ханддаг юм бэ? дургүй хүрмээр юм чөтгөр гэж... энэ тухай сонсвол үхтэл баярлах нэг хүн байгаа гэж бодохоор уур хүрэх шиг. яавал нэг сэтгэл тэнүүн яг урдных шигээ амьсгалах вэ? эсвэл энэ бүгдийг хаяад хэн ч намайг олохгүй, хэнч намайг зовоохгүй тийм газрыг хайх хэрэгтэй болуу? хүн хэзээ жаргадгийн бэ? энэ бүгдийг хэнээс асуух вэ? бурхан, чөтгөл, лус, савдаг, онгод энэ тэр гээд ер нь хэн ч байсан яахав би зөвхөн үнэнийг л мэдмээр байна....зөвхөн үнэнийг...

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 7-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо



:-)
 
xaax