the feel

ээж аав боллоо

хүү маань гараад сар гаран болж байна. одоо л нэг амьсгал авч, тайвширч, арай эв дүйтэй болж байна. тэр маань анх жижигхээн туранхай, өрөвдмөөр амьтан байсан. анх түүнийг харахад сэтгэл хөдөлж, нүднээс нулимас асгарч билээ. эмч хүүг маань авчирч амлуулахад тэр яг л бүхнийг ойлгож, намайг таниж байгаа юм шиг над руу томоос том харж байсан нь одоо ч санаанд тодхон байна. бид 2 хийсвэр хийлгэсэн болохоор эмнэлэгт 3 хоноод гарсан. хөхөнд  сүү ороогүй болохоор уйлаад л байсан, уйлаад л байсан. эмнэлэгээс гарсан өдөр миний төрсөн өдөр байсан болохоор хань минь бялуу авч, сайхан хоол хийж өгөөд баярын мэнд хүргэсэн. за тэгээд бид 3-ын хамтын амьдрал эхэлсэн дээ. эхний шөнө бид 2 цурам хийгээгүй хонолоо. 2 дахь өдөр бас л бараг унтаагүй. дараагийн өдрөөс арай гайгүй болж эхэлсэн. шинэхэн аав ээж болохоор бид 2т мэдэхгүй чадахгүй, ойлгохгүй бас аймаар зүйл олон байсан. хүүг нэг орой усанд оруулж байтал /7 хоногтой байсан/ хүй нь унаад ирсэн. хоёулаа аймаар айцгаасан. эмч 14 хонож байж унадаг гэсэн шүү дээ гэж санаад хүйг нь буцаагаад тавьж байгаад скочтчихсон. үүнээс хойш бараг 5 хонолоо. хүй нь тэр хэвээрээ л байлаа. нэг өдөр ээж ирээд хүүг хуурайлж байснаа бүр гайхаад : энэ чинь одоо юу вэ? гэдэг байгаа хэ хэ. нэг орой хань бид 2 өдрийн их ажлаа дуусгаж хүүгээ унтуулчаад сууж байтал хань маань бүр ядарсан байртай надад: энэ кинон дээр ийм юм гардаггүй тэ. хүүхэд гаргахад ийм хэцүү байдаг гэдгийг гаргаж байвал зүгээр юм байна. ихэнх кинон дээр хүүхэд гараад л тэгээд л шууд том болчихдог энэ их буруу юм байна. хүмүүс буруу ойлголттой болох юм байна гэж хэлээд санаа алдаж билээ. бодуул хөөрхий их ядарсан байх лдаа. аргагүй биз эхэн үедээ бид 2 бараг шөнө унттагүй байлаа шүү дээ. шинэхэн ээж аав болох нэг иймэрхүү хөгжилтэй бас жоохон хүнд зүйл байна лээ дээ. 

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо



:-)
 
xaax