the feel

Сонин мэдрэмж

Хүмүүсийн амьдрал хоорондоо харилцан адилгүй хөвөрсөөр урссаар, бас нэгэн долоо хоног, бас нэгэн сар, бас нэгэн жилийг өнгөрөөн гялалзсаар л... миний хувьд жирэмсэн болсон 9 сарын хугацаанд бас л нэг өөр мэдрэмж, өөр амьдралын амтыг мэдэрсээр ирлээ. бусад хүмүүст бас л ингэж санагддаг байх даа. гэхдээ энэ энгийн амьралын хэмнэлээс их өөр юм. би хааяа өглөө босоод гэнэт том гэдэстэй болчихсон юм шиг мэдэрдэг. магадгүй зүүдэндээ жирэмсэн биш байдгаас болдог байх л даа. өөрийнхөө гэдсийг хэрхэн том болж байгааг харах, мэдрэх маш сонин гайхамшигтай мэдрэмж лдээ. за тэгээд бүр дотор нь хүүхэд хөдлөнө гэдэг бол бүр ч тайлбарлахын аргагүй өвөрмөц, сонирхолтой бас аймаар мэдрэмж юм байна. нэг ийм онигоо байдагийн " нэг жирэмсэн бүсгүй гадаа салхилж явтал нэг хүү гүйж ирээд: эгчээ таны гэдсэнд юу байгаан бэ гэж асуужээ. бүсгүй: миний хүүхэд байгаа гэтэл хүү гайхаж байснаа та хүүхэддээ хайртай юу гэж л дээ. бүсгүй: хайртай байлгүй яахав гэж хариулсанд хүү: тэгээд та яагаад хүүхдээ идцийн гэж айсан шинжтэй асуужээ. кики. за тэгээд төрөх дөхөөд байгаа ч юмуу сүүлийн  үед тэр маань эрүүл саруул гарах болов уу? хөөрхөн болов уу? охин уу? хүү юу? их өвдөх байх даа... бид 2 сайн эцэг эх болж чадах болов уу? асрахад хэцүү байх даа гээд мянга түмэн асуулт толгой дотор эргэлдэнэ. за тэгээд ямар ч байсан бид 2-ын хүсэн хүлээж байгаа хүүхэд маань болохоор сайхан л байна.  

Сэтгэгдэл үлдээх

16:23, 2011-03-08 .. Бичсэн: xvv
тэврэлт Эрүүл энхийг хүсье ээ ярзайтал инээх

{ Сүүлийн хуудас } { 10-р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

нохойн баас
Хүсэл, хясал
нийтлэл оруулав
нийтлэл оруулав
Тайтгарал
жендер ба хүч чадал
аймаар өдөр
муу найз
ээж аав боллоо
Сонин мэдрэмж
Давтагдашгүй
бодол
тамхинаас гарах гэж хичээж байна шүү
би хэн бэ?
хүмүүс

Найзууд

Обдоо
Чойрын Хүү
DESI
legion
Зоригт ван
Shuvuukhai
huslen
Turbold
нооноо



:-)
 
xaax